Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд уржигдар орой буюу наймдугаар сарын 12-ны 20:30-20:45 цагийн  хооронд ширүүн аадар бороо, мөндөр холилдон орсны улмаас тус сумын 2, 3, 10 дугаар багуудын 15 айл өрх үерт автсан байна.

 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан  тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах бүлгийн 5 албан хаагч, 1 автомашин, Гал түймэр унтраах, Аврах 31 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 автомашин, нийт 12 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй шуурхай ажиллажээ. Тэд усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, хүнсний дэлгүүрийн бараа материалыг зөөж аюулгүй болгосон байна
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.