Монголчууд олимпийн аваргатай болсон түүхэн өдөр өнөөдөр
Хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр олимпийн наадамд Монгол хүн аваргалж, Монгол Улсын анхны олимпийн аварга төрж байсан өдөр бол өнөөдөр.

Булган аймгийн Сайхан сумын малчин Найдангийн хүү Түвшинбаяр “Бээжин-2008” зуны олимпийн XXIX наадмын жүдо бөхийн -100 кг-ын жингийн барилдаанд Казахстан Улсын бөх А.Зиткийг ялж Олимпийн аваргын алтан медалийн тавцанд зогсож, Төрийн дууллаа эгшиглүүлсэн.
 
Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Бээжингийн тэнгэрт мандуулж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн аваргаа бид баярлаж, бахархаж, уйлж, дуулж, эвлэлдэн нэгдэж угтсан.

Монголчуудад их ялалтыг авчирч, эв нэгдэл, бахархалыг нь сэргээсэн, Монгол Улсын түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдэх үйлстэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяртаа баярын мэнд хүргэе.

 

 

 





 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Харх 2016-08-16 02:54:13
    Сайхан аваргатай байсаан. Даан ч Женког дагаж далдаганаад байх юм.
  • zochin 2016-08-14 07:35:42
    Avragamin tabidnii amdrald gerel gegee avchirsan chin sayhan yumshig sanagdaj baina, Bayar hurgej eruul enkh sain saikhniig husey!