Рио 2016: Сингапур залуу Майкл Фелпсийг зогсоолоо
Рио 2016 олимпийн наадмын гайхалтай гэнэтийн бэлгүүд үргэлжилсээр байна. Эрэгтэйчүүдийн усанд сэлэлтийн төрлөөс өдгөө 22 алтан медаль хүртээд байгаа АНУ-ын домогт тамирчин Майкл Фелпс энэ удаагийн олимпийн наадамд ч тун амжилттай оролцож , алтан медалуудыг түүж байгаа гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл хүн загас хочит түүнийг эрэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхий сэлэлтийн  төрөлд Сингапурын залуу тамирчин Жозеф  зогсоож, аваргын алтан медалийг хүртлээ. Тэрбээр тус улсын анхны алтан медалийг ийн авчирсан юм.

Тэрбээр гараандаа 51.41 секунд, хагас шигшээд 50.83 секундийн амжилт үзүүлж, Ази тивийн дээд амжилтыг шинэчилсэн. Улмаар шигшээ уралдаанд 50.39 секундээр олимпийн рекорд тогтоолоо. Энэ төрөлд өмнөх дээд амжилтыг 2008 онд Майкл Фелпс 50.58 секундын амжилтаар эзэмшиж байсан билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-14 01:20:22
    Тэнгис кинотеатрын хойно байрлалтай, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121