Рио 2016: Хөнгөн атлетикийн тэмцээнүүд үргэлжилж байна

Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпийн 31 дэх наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо найм дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ өдөр  спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетикийн тэмцээнүүд шилдгүүдээ тодруулж байна. Олимпийн наадмын 360 багц медалийн 47 багц медаль нь хөнгөн атлетикийн төрлөөс тодрох аж. Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 20 км-ийн спорт алхааны тэмцээн өндөрлөж, шилдгүүд тодорлоо.

БНХАУ-ын тамирчин Ван Зен 1.19.14 дойлын амжилтаар барианд орж, алтан медалийн эзэн боллоо.Түүний араас нутаг нэгт тамирчин Кай Зелин 1.19.26 секундын амжилтаар мөнгөн медалийн болзол хангав. Харин гуравдугаар байрт Австралийн тамирчин Дани Бөрд Смит 1.19.37 дойлын амжилт үзүүлж, хүрэл медаль хүртлээ. Австрали улс анх удаа олимпийн наадмаас спорт алхааны төрлөөр медаль хүртэж байгаа нь энэ аж.

Тэгвэл яг одоо эмэгтэйчүүдийн 3000 метрийн саадттай гүйлтийн тэмцээн үргэлжилж байна. Тун удахгүй медальтнууд тодорно. 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.