Д.Отгондалай олимпийн наадмын хүрэл медалийн болзол хангалаа
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны 31 дэх удаагийн олимпийн наадмын Боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын хүрэл медалийн төлөөх тулаан эхэллээ. Хүрэл медалийн төлөө Монгол улсын шигшээ багийн тамирчин, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга ОУХМ Доржнямбуугийн Отгондалай Алжирын боксчинтой хүч үзлээ.

Манай улсын шилдэг ширэн бээлийтэн маань есөн минутын турш тун сонирхолтой тулаан хийсэн юм. Ингээд хоёр боксчны тулаан дууссаны дараа рингний шүүгч улаан булангаас гарч тоголсон манай улын боксчин Д.Отгондалайгийн ялалтыг зарлалаа. Манай тамирчин 3:0 харьцаатай, илт илүүрхэн ялалт байгуулсан билээ.  

Ингэснээр ОУХМ Д.Отгондалай медалийн өнгөө хувиргах тулааныг  хийхээр боллоо. Манай тамирчин Францын тамирчинтай наймдугаар сарын 15-ний өглөө 05:00 цагт  мөнгөн медалийн төлөө тулалдана. 


Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-08-13 15:23:48
    Баяр хүргэе. Ыамд баярлаад нулимс унагалаа. Амжилт. Чи чаднаа
  • зочин 2016-08-13 02:35:18
    Тэнгис кинотеатрын хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121
  • Mongol 2016-08-13 01:58:50
    Миний дүүд маш их боломж байна шүү, Алтны тавцан дээр нэг зогсчихвол дараагийн зогсоол УИХ гишүүн шүү.... УРАГШАА---
    • Ха ха 2016-08-13 07:20:44
      Ха ха, УИХ-ын гишүүн ... айн шилдэг хошин шог үг байна шүү. Энэ муусайн гишүүдийг олимпоос байг гэхэд орон нутгаас ч гэсэн медаль авчирахгүй бол гишүүнээс тат
  • Zochin 2016-08-13 00:17:08
    Kundag bnaa dahin dahin yalarai zalbirch baiya
  • Дэмжигч 2016-08-12 23:42:58
    Баяр хургье.чамд алт авах боломж илт харагдаж байна. Хмчээгээрээ дуу хуу. Монголчууд хусэн хулээж байна.
  • БИД МОНГОЛЧУУД 2016-08-12 23:13:53
    Д.Отгодалайд баяр хүргэе. Алт авна шүү. Монголчуудынхаа магнайг тэнийлгээрэй. Чи чадна аа.