Рио 2016: Чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 17-нд эхэлнэ
 Рио 2016 олимпийн наадмаас хамгийн их найдлага тавин хүлээдэг жүдо бөхийн төрөл өнөөдөр өндөрлөж байна. Тэгвэл жүдо бөхтэй адил өндөр амжилт үзүүлэх магадлалтай хэмээн итгэн, хүлээдэг   чөлөөт бөхийн тэмцээн  наймдугаар сарын 17-ноос эхлэх хуваарьтай байгаа аж. Олимпийн наадмын чөлөөт бөхийн эхний өдөр эмэгтэйчүүдийн 58кг, 69кг-ын жинд МУГТ О.Насанбурмаа, ОУХМ П.Орхон нар Монгол  бөхчүүдийн салхийг хагалж, дэвжээнд гарах хуваарьтай байгаа аж. 

Дашрамд дуулгахад өнгөрсөн Лондон 2012 олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд барилдсан МУГТ  С.Батцэцэг  хүрэл медаль хүртэж байсан билээ.  Эргэн сануулахад, манай бөх эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойргийн барилдаанаа Төв Африкийн бөхтэй хийж, оноогоор илүүрхэж хожсон. Дараа нь Латвийн тамирчин Анастасия Григорьеваг буулган авч хагас шигшээд шалгарсан юм. Улмаар мөнгөн медалийн төлөө Японы бөх Каори Ичотой барилдаж ялагдаж байлаа. Гэсэн ч хүрэл медалийн төлөө гайхамшигтай барилдааныг үзүүлж, Дэлхий гурван удаагийн аварга Канадын тамирчныг хоёр үеийн турш илүүрхэж, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Түүний хувьд энэ Рио 2016 олимпийн наадамд өмнөх олимпийн амжилтаа ахиулж, медалийн өнгөө өөрчлөх зорилт тавин өнгөрсөн дөрвөн жилд бэлтгэлээ базаасан. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.