Б.Есүй гараандаа хоёроор орлоо
Рио 2016 олимпийн наадмын усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөлд манай тамирчин Б.Есүй  уралдлаа. Манай тамирчин гараандаа хоёрдугаар байрт орж, Монгол Улсын рекордыг 28.40 болгон шинэчлэн тогтоолоо.Түүний өрсөлдсөн 50м-ийн өврөөр даллах төрөлд 91 тамирчин өрсөлдсөн юм.Манай тамирчин ерөнхий дүнгээрээ 60-р байрт эрэмбэлэгдлээ.



Өдгөө дөнгөж 16 настай тамирчны хувьд анхны олимпийн наадамдаа оролцож улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон нь түүнийг хэр ирээдүйтэй тамирчин болохыг нотлон харууллаа. Б.Есүйгийн хувьд 2015 оны Сингапур улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцон 50 метрийн өврөөр даллах төрөлд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Тэрбээр Монголын усан спорт сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг бүхий л тэмцээнд амжилттай орлцон тэргүүн байрын төлөө өрсөлддөг тамирчин юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine