Олимпийн наадамд оролцож буй хамгийн залуу тамирчин Б.Есүй өнөө шөнө уралдана
Өнөөдөр усан сэлэлтийн 50 метрийн төрөлд өрсөлдөх Баярын Есүй Рио 2016 Олимпын их наадамд эх орноо төлөөлөн оролцож буй хамгийн залуу тамирчин билээ. Б.Есүй нь Орхон аймгийн орос 4-р 10 жилийн 10б ангийн сурагч бөгөөд усан спортоор хичээллээд 10 жил болсон байна.

Тэрбээр Азийн наадам дэлхийн цом, дэлхийн аварга зэрэг тэмцээнүүдэд оролцож дэлхийн шилдгүүдтэй уралдаж байсан туршлагатай нэгэн юм. 2015 оны Сингапур улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцон 50 метрийн өврөөр даллах төрөлд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоосон.

Б.Есүй Монголын усан спорт сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг бүхий л тэмцээнд амжилттай орлцон тэргүүн байрын төлөө өрсөлддөг тамирчин юм. 2016 оны 5 сарын 28, 29 нд болсон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон 100 м-т араар даллах төрөлд спортын мастер болж 50 м-т өврөөр даллах төрөлд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоосон амжилттайгаар оролцсон бяцхан биендээ баймааргүй их тэвчээр гарган хөдөлмөрлөж байгаа  өсөх ирээдүйтэй тамирчин юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.