Жүдочид нэг мөнгөн медальтайгаар олимпийн наадмыг дуусгалаа
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн 31 дэх  удаагийн наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо  долоо дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Олимпийн наадмын эхний өдрүүдэд зохиогддог жүдо бөхийн тэмцээн өнөөдөр өндөрлөж байна.  Манай жүдочдын хувьд Риогийн олимпийн наадмыг  урд өмнөх олимпийн наадмуудаас хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй зорьсон ч  Монгол түмний хүсэн хүлээсэн өндөр амжилтыг үзүүлээгүй юм.

Манай жүдо бөхийн тамирчид нийт 14 жингийн 13 жинд оролцсоноос нэг мөнгө, хоёр шагналт  тавдугаар  байр, нэг шагналт долоодугаар байр гэсэн амжилттайгаар Риогийн олимпийн наадмыг өндөрлүүллээ. МУ-ын жүдо бөхийн шигшээ багаас эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн Азийн аварга МУГТ Доржсүрэнгийн Сумъяа Риогийн дэвжээнээс мөнгөн медаль хүртэж, Монгол түмнээ баярлуулсан билээ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Монгол улсаа төлөөлөн барилдсан МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөхөд харамсалтайгаар ялагдаж, олимпийн наадмыг шагналт тавдугаар байрт шалгарсанаар өндөрлүүлсэн. Мөн эрэгтэйчүүдийн 90 кг-д хүч үзсэн МУ-ын шигшээ багийн тамирчин ОУХМ Л.Отгонбаатар тавдугаар байрт шалгарсан билээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-д хүч үзсэн МУГТ Д.Төмөрхүлэг  шагналт долоодугаар байрт шалгарсан амжилтыг тус тус үзүүлсэн. 

 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Kazakh 2016-08-13 21:46:39
    Kazakhstan uuriin irgen Otgontsetsegt 75000$ ugsun, harin urund barigdsan yaduu Mongol Sumya-d 28000$ uguhuur amlasan. Mudhun bid Sumya-g irgenee bolgono.
  • Үнэн 2016-08-13 11:51:20
    Женко Баттулга улс төржүүлснээс болж жүдог самарлаа. Ер нь тэгээд хөгширсөн улс төрчид хэрэггүй гэдэг шиг хөгширсөн тамирчдыг шинэ залуусаар солих цаг болсон.
    • yag tiim 2016-08-13 17:29:12
      yag tiim , ter ix mungu tugrug idsenii gor in garch bga in ter deee, xund bas chadax chadxgyi nyum gej ba sh de, neg l Bugdiig chaddag xumuus shig aashlaxin
  • Асуулт 2016-08-13 03:50:09
    1000 өдрийн хөлс , 1 өдрийн шүлс мөн үү ? Та нар ингэж болох уу ? Та нар минь дээ . Тамирчидаа өрөвдөж болох уу ? Эвий минь их зүйл хийцгээлээ дээ .
  • Жудоч 2016-08-12 23:44:57
    13 жинд барилдсан. Иймд их санасан газар 12 хоосон хоносон хэрэг болжээ, хөөрхий! Бүгдээр Отгонцэцэгээр бахархах хэрэгтэй! Монголын багаас хавчигдан хөөгдөж ха...
    • kazakh 2016-08-13 05:38:16
      Kzakhstanii irgen Otgontsetseg hurel medali , Smetov mungu avsan. Tanai Mongoloos 2 dahin ih medali avsan. Archaagui novsnuud uur ulsiin medali ruu buu sanaarha...
  • irgen 2016-08-12 21:26:08
    olimp yavahaas ni olon yum heled yahav geed amaa hazaad duugai suuj bailaa. 60 kg turshlagagui patsanyg akh narynh ni urduur oluulj balaitsany gor gasan., novsh...
  • JERVIS 2016-08-12 17:39:02
    Daldaisan durakuud songuuli hooj ih daldganasan yumaa daan ch!!!!!!!!! !Neeree Otgontsetseg gej Mongoloos barildsan biluu sanadagguieeeee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!...
    • Kazakh 2016-08-12 20:08:07
      Kzakhstanii irgen Otgontsetseg hurel medali , Smetov mungu avsan. Tanai Mongoloos 2 dahin ih medali avsan. Archaagui novsnuud uur ulsiin medali ruu buu sanaarha...
  • nkk 2016-08-12 15:40:14
    Judogiihon gevel otgontsetsegtei 2 medali