
Рио 2016 олимпийн наадмын долоо дахь өдрийн тэмцээн уралдаан үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр манай тамирчдаас жүдо бөхийн төрөлд +100 кг-д өрсөлдсөн ОУХМ Баттулгын Тэмүүлэн хүч үзэх хуваарьтай байсан. Манай бөх олимпийн наадмын нэгдүгээр тойрогт Алжирын бөх Тайеб Мухаммед Аминтай хүч үзэж, вазари үнэлгээгээр ялагдаж, олимпийн наадмыг өндөрлүүллээ. Б.Тэмүүлэнгийн хувьд хоёр дахь олимпийн наадамдаа хүч үзсэн нь энэ юм.
Б.Сансар
olloo.mn