Тайландад онц байдал зарлажээ
Наймдугаар сарын 11-ний шөнөөс 12-ны өглөө хүртэлх 12 цагийн хугацаанд Тайландын өмнөд хэсэгт орших Прачуап Кири Кан мужийн Хуа Хин дүүрэг, мөн Панг На, Пукет, Сурат Тани, Тран зэрэг 4 мужид нийт 8 удаагийн дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтийн улмаас 4 хүн амь насаа алдаж, олон арван хүн гэмтсэн байна.

Дэлбэрэлтэд Монгол Улсын иргэн өртсөн эсэх талаар мэдээлэл одоогоор байхгүй байгаа бөгөөд Гадаад харилцааны яамны зүгээс Бангкок дахь ЭСЯ-аар дамжуулан тодруулахаар ажиллаж байгаа аж.

Дэлбэрэлт болсонтой холбогдуулан Тайландын Ерөнхий сайд тус бүс нутагт онцгой байдал зарлан харуул хамгаалалтыг чангатгасан байна.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.