Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын тэмцээнд Монголын баг тэргүүн байр эзэллээ

Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах АНХДУГААР тэмцээн /8-20 насны ангилалд/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Канвонь мужийн Канвонь цогцолборт энэ сарын 4-11-нд амжилттай болж өнгөрлөө.

Тэмцээний Стандарт төрөлд 14 орны 110 шатарчид 36 цогц медалийн төлөө өрсөлдөж Монголын баг 4 алт, 4 мөнгө, 1 хүрэл хүртэж багаараа Тэргүүн байр эзэллээ.

Монгол улсын шатарчдаас:
Э.Амгалантэнгис (U8) - алтан медаль,
М.Тэргэл (U10G) - алтан медаль,
Г.Амартүвшин (U12) -алтан медаль, 
O.Өлзийхишигжаргал (U14G) алтан мeдаль, 
Б.Энхсаран (10G) - мөнгөн мeдаль, 
Б.Анар (U10) мөнгөн мeдаль,
Ц.Бат-Эрдэнэ (U16) - мөнгөн мeдаль,
А.Буянзаяа (U14G) мөнгөн мeдель, 
Э.Болдоо (U18) хүрэл мeдаль тус тус хүртсэн.

Манай Шатарчид энэ сарын 12-нд эх орондоо ирэх юм.

Г.АНИР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.