Хөлбөмбөгийн охидын баг Японд нөхөрсөг тоглолт хийнэ
Ики Ёжи дасгалжуулагчтай 14 хүртэлх насны охидийн шигшээ баг Японд болох нөхөрсөг тоглолтонд орохоор өнөө өглөө хүлгийн жолоо заллаа.

Охидын шигшээтэй хамт МХБХ-ны дөрвөн шүүгч мөн японыг зорьж байгаа юм. Тэд Японы ХБХ-ны томилогдсон шүүгч нарын хамтаар туршлага солилцох мөн тэмцээнийг  шүүх аж.

Монголын хөлбөмбөгийн түүхэнд өмнө нь охидын шигшээ баг хилийн дээс алхаж байсан удаагүй юм.

Энэ сарын 12-21 хооронд Японы Синдай мужид явагдах тэмцээнд манай шигшээгээс гадна Японы долоон баг оролцоно.

Тоглолтуудын хуваарь:

08.13 Vegalta Sendai Ladies - Mongolia U14
08.14 Seiwa High School - Mongolia U14
08.15 Marysol Matsushima - Mongolia U14
08.17 FC Miyagi Barcelona - Mongolia U14
08.18 Miyagi Phoenix - Mongolia U14
08.19 FHT Pears - Mongolia U14
08.20 Sendai Ikuei High School - Mongolia U14
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.