Аврагчид усны дадлага сургуульд хамрагдлаа
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар Гал түймэр унтраах, аврах ангиуд болон Эрэн хайх аврах ангийн аврагч, гал сөнөөгч нарынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор урсгал болон тогтмол усны дадлага сургуулийг зохион байгуулжээ.

Тус аймгийн Алтанбулаг сумын Гүннуур, Сүхбаатар сумын Орхон голд болсон тус сургалтад Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 19, 36, 40, 61 дүгээр ангийн нийт 28 албан хаагч, Дэлхийн зөн ОУБ-ын 2 ажилтан тус тус хамрагдсан байна.

Дадлага сургуулийг тав хоногийн хугацаанд тус аймгийн Алтанбулаг сумын Гүннуур, Сүхбаатар сумын Орхон голд явуулсан бөгөөд хамрагдсан албан хаагчдад батламж гардуулжээ.


olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.