СЗХ оновчтой бүтэц, цомхон удирдлагатай ажиллана

Санхүүгийн зохицуулах хороо өчигдрийн хуралдаанаараа тус хорооны ажлын албаны бүтцийг 7 газар, 4 хэлтэс, 2 алба, нийт 13 нэгж, 14 удирдлагатай байхаар баталжээ. Өмнө нь уг ажлын алба дарга, орлогч дарга гэсэн давхар удирдлага бүхий 7 газар, тус тусын удирдлагатай 17 хэлтэс, 5 алба, нийт 29 нэгж, 36 удирдах албан тушаалтантайгаар ажиллаж байсан юм. Шинэ бүтэц батлагдсанаар хорооны удирдах албан тушаалтнууд буюу дарга нарын тоо бараг гурав дахин цөөрч байгаа юм.

Байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэн шийдүүлэхдээ тус Хорооны дарга С.Даваасүрэн хэт данхайсан бүтцийг зохистой болгож, бодлогын нэгдмэл байдал, үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн, харилцан уялдаатай, хүнд сурталгүй, шуурхай явуулах, ажил үүргийн давхардал, хийдэлгүй байх зарчмыг гол болгож, ажлын үр дүнг сайжруулах, салбарын хөгжлийг хангах зөв тогтолцоог бүрдүүлэх шалгуур тавьжээ. Түүнчлэн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй болгох, газар, хэлтсүүд орлогч даргагүй байх, албан хаагчид, мэргэжилтнүүдийг оновчтой байршуулж, ур чадварыг дайчлан ажиллуулах төр, засгийн бодлогыг баримталсан байна.

Үнэт цаасны, даатгалын, бичил санхүүгийн зэрэг банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааг зохицуулж, зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хууль тогтоомж, нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй Санхүүгийн зохицуулах хорооны ажил нь ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлага, тууштай зарчимч чанарт тулгуурладаг. Тиймээс салбарын чадвар, туршлагатай мэргэжилтнүүдэд ямар нэгэн дарга сэтэр зүүлгүй, мэргэжлийн ур чадвараа дайчлах боломж олгох давуу талтайгаар шинэ бүтцийг төлөвлөн батлуулжээ.
 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-12 09:55:54
    Тэнгис кинотеатрын хойно байрлалтай, засвар хийсэн. 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121