Хуучин орон сууцны үнэ 12.6 хувиар буурчээ

Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны VII сарын үр дүнг танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.8 хувиар буурсан үр дүнг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны долдугаар сарын үр дүнтэй харьцуулахад 9.7 хувиар буурчээ. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 14.9 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар буурсан харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.5 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 8.0 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -7.0 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 1.2 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 5.6 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 12.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

 

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

1.5%

14.9%

-7.0%

Өмнөх сартай харьцуулахад

-0.8%

-0.5%

-1.2%

Оны эхэнтэй харьцуулахад

-3.8%

-3.5%

-5.6%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-9.7%

-8.0%

-12.6%



ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4808 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

Монгол банк

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.