Хөгжлийн банкны удирдлагуудыг солих асуудал яригдаж эхэлжээ
Өнгөрсөн Засгийн газрын үед гишүүн Л.Энх-Амгалан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүд ажлын хэсэг байгуулан  Хөгжлийн банкинд шалгалт хийсэн. Шалгалтынхаа дараа “Хөгжлийн банк”-аар санхүүжүүлсэн бүх төсөл, хөтөлбөр УИХ-аар батлагдах хуультай. Гэтэл ихэнх нь Засгийн газрын тогтоол шийдвэрээр санхүүжилт олгосон. Бүр зарим тохиолдолд Засгийн газрын тогтоолгүйгээр санхүүжүүлсэн тухай олон ноцтой зөрчлийг илрүүлж байв.

Харин одоо дахин тус банкинд шалгалт оруулж “Чингис”, “Самурай” бондыг хэрхэн зарцуулсан талаарх мэдээллийг нийтэд ил болгох шаардлага тулгараад байгаа юм.  Учир нь энэ оноос эхлэн “Чингис бонд”-ын эхний эргэн төлөлтийг хийнэ. Улсаас хариуцлага нэхэж эхлэнэ гэсэн үг. Тиймээс Хөгжлийн банкны удирдлагууд өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласанд үнэлэлт дүгнэлт хийх ажлын хэсгийг дахин байгуулж, хариуцлагын асуудлаа ярьж эхлэх хэрэгтэйг эх сурвалжууд онцолж байна.

Иймээс МАН-ынхан ойрын үед Хөгжлийн банкинд шалгалт оруулж захирал, ТУЗ-ийг нь өөрчлөх чиг барьж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Kk 2016-08-13 14:47:06
    Zii ihiig idsii shuu
  • зочин 2016-08-12 09:56:42
    Тэнгис кинотеатрын хойно байрлалтай, засвар хийсэн. 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121
  • zochin 2016-08-12 04:22:30
    Cain shalgaarai, naad AN-iinhan chin mash bayan bolcon ne naanaac chin uudeltei, bidnii tatbariin mungu
  • МИ 2016-08-12 03:24:56
    ЭНЭ БАНКНААС ЗАРЦУУЛСАН БҮХ МӨНГӨНИЙ НАРИЙН ЗАДАРГААГ АРД ТҮМЭНД ТАНИЛЦУУЛ, ХЭН МӨНГӨ АВСАН ГЭЭД БҮГДИЙГ НИЙТЭД ДЭЛГЭЭРЭЙ
  • зочин 2016-08-12 03:24:21
    Адьшаа бондоос 6 тэрбум авсан. Юу хийсэн юм шалгаач
  • БОЛД 2016-08-12 02:41:53
    НААД МӨНХБАТ ЧИНЬ ФОРТУНАГИЙН ГАР ХӨЛ, БААХАН МӨНГӨ УЛСААС ЗУВЧУУЛСАН ХЭРЭГТЭН. САЙН ШАЛГА ИХ ЮМ ГАРНА АА. ТГД ЗОХИХ ЯЛЫГ НЬ ҮҮРҮҮЛ
    43.228.129.215
    Мэдэгдсэн Хариулах