“Ардчиллын төлөө”  үндэсний хэлэлцүүлгийг  Баянхонгороос эхлүүлнэ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийж “Ардчиллын төлөө- Үндэсний хэлэлцүүлэг хийх болсноо дуулгасан. Тэрбээр энэ ажлын хүрээнд өчигдөр ардчиллыг дэмждэг залуусын  хамт  Баянхонгор  аймгийг зорьсон байна.

Уг хэлэлцүүлгээр ирээдүйн АН ямар байх вэ, орчин үеийн улс төрийн намын шинэчлэл, АН-ын дүрэмд оруулах өөрчлөлт, намын лидерээ тодруулах шинэ системийг бий болгох талаар ярилцах юм.
Ж.Батзандан гишүүн хэлэхдээ, “ Монголын Ардчиллыг аврахын тулд эхлээд АН-ыг аврах хэрэгтэй. АН-ыг хаалттай биш нээлттэй нам болгох, хувийн засаглалтай бус олон нийтийн засаглалтай болгож хувиргах шаардлагатай. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр Ардчилсан нам маань 30 тусдаа толгойтой, 30 бие даасан нам болж хуваагдаад байна. Орон нутгийн намууд нь үндсэндээ хувьчлагдсан компани шиг болсон.  Үзэл санаа үнэт зүйлээсээ хэт холдчихлоо.
Хэт хэвтээ тогтолцоо, фракц хоорондын зодоон, үзэл санаа үнэт зүйлээ гээснээс болж АН өнөөдөр шүншиггүй бурхан шиг, сүнсгүй хүн шиг болжээ. Сонгуулийн ялагдал бол ухаарал юм. АН-ын нийт гишүүд, дэмжигчид бид намаа аврах, шинэчлэхийн төлөө нэгдэх цаг болсон” гэсэн юм.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2016-08-12 05:40:16
    AH unsanan uxaaral genee unsnii daraa uxaardag yumuu tiime taanar 30tolgoi 3o oor nam baisnan vnen bvged ovshoor xeel xaxuul torliin zasag baisan
  • Zochin 2016-08-12 03:04:28
    Bayanhongor bol hujaa. Hujaa nar mongold hereggui.