АН “чөтгөрийн тойрог”-оосоо гарч чадах уу
УИХ-ын 2012 оны сонгуулиар АН-ынхан “Хүн шиг амьдаръя Улс шиг хөгжье” гэсэн уриатайгаар оролцсон. Олонх болсон. Эрх баригч  хүчин болсноосоо хойш дөрвөн сарын дараах байдлаар тэд ингэж албан тушаалын хуваарилалтыг хийсэн байв. Э.Бат-Үүл нийслэлийн Засаг дарга болоод анхны  анхны томилгоогоороо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ах Ц.Арсландоржийг нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын даргаар томилов. Энэ мэдээллийг сонссон монголчууд шуугиад эхлэхээр Ц.Арсандорж албан тушаалаа татгалзаж буйгаа зарласан. Мөн Ерөнхий сайд болсон Н.Алтанхуяг хүргэн дүү Г.Дэнзэнгээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, дүүгээ Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болгочихов. Г.Дэнзэн нь явсаар “Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын албыг давхар хаших нь тэр. Тэдний араас Хуульзүйн сайд Х.Тэмүүжингийн дүү Х.Хулан Боловсрол, шинжлэх ухааны яамны Хуулийн хэлтсийн дарга, УИХ-ын дэд дарга С.Баярцогтын дүү С.Баярбат Эрчим хүчний яамны газрын дарга боллоо. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж ах Ш.Төмөрбаатарыгаа Нийслэлийн өмчийн харилцааны дарга болгоод амжсан бол УИХ-ын гишүүн А.Бакей эхнэрээ бас нэг яаманд газар, хэлтсийн даргаар томилуулав. АН угшилтай “Шударга ёс” эвслийн гишүүн Г.Уянга өөрийн нөхөр А.Баатархуягийг МОНЦАМЭ агентлагийн даргаар томилуулав. УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрсөн ах Ж.Бат-Эрдэнийгээ Монголын цахилгаан шуудан компанийн ерөнхий захирлаар, С.Одонтуяа нөхөр н.Өлзийдүүрэнгээ Газрын тосны газрын дарга болгож дөнгөв. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн туслах н.Номингэрэл Хууль зүйн яаманд, Гишүүн асан Г.Батхүү ч туслах бүсгүй н.Оюунцэцэгээ Боловсролын яамны Хяналт-мониторингийн газрын дарга болсон бол
АН ийм хуваарилалт хийх зуур МАН-ынхан хөл толгойгоо олохоор хичээж, сонгуульд ялагдал хүлээсэн шалтгаанаа эрэн хайж байв.

Харин одоо МАН-ын “зовлон” АН-д ирж.

Угтаа “МАН-ын гэж шинэчлэгдэж чаддаггүй нам. Аль хорин жилийн өмнө л байсан хэдэн лидерүүд нь өнөө хэр нь хөгширснөө мэдэхгүй намын толгойд сууж л байна” хэмээн ярьж, шүүмжлэх хүн олон. Тэгвэл Ардчилсан нам ч гэсэн тэдэнтэй адилхан болчихсон аж. Хорин жилийн тэртээ ардчилал ярьж гарч ирсэн хэд нь өнөөг хүртэл намынхаа толгойд сууж, араасаа гарч ирсэн залуусынхаа үг хэлийг сонсдоггүй, зүгээр л дарга нарын тааллаар бүх асуудал шийдвэрлэгддэг гэнэ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хамгийн том ялагдал хүлээсэн гол шалтгаан нь сүүлийн найман жил Ардчилсан намыг удирдсан хүмүүс намын гишүүддээ үзэл санаа, үнэт зүйлийн талаар нэг ч удаа яриагүй. Тэр ч бүү хэл баруун, зүүн гэж битгий ярьж гэж загнадаг байсан. Ардчилсан нам таван фракцын нэгдэл, таван өөр байх ёстой гэж загнадаг байсан. Үүнээс болж үзэл санаагүй, үнэт зүйлгүй болсон. Ийм нам бол үхсэн хүнтэй л адил. Ийм үзэл санаагүй байдал нь сонгуульд ялагдах гол шалтгаан болсон. Тиймээс шинэчлэл хийхээр зорьж байгаа юм бол үзэл санааны шинэчлэлийг хийх ёстой. Үзэл санаа зарчмаа илүү тодорхой харсан шинэчлэл рүү явах ёстой гэж би үзэж байна. Ардчилсан намын ялагдлын бас нэг шалтгаан нь фракц нэртэй чөтгөрийн тойргоосоо сүүлийн 10 жил салж чадаагүй. Нэг фракц нь нөгөө фракцаа ялахын тулд, нөгөөх нь нэгийгээ дийлэхийн тулд дотроо дайтсаар өрсөлдөгчдөө ялагддаг. Фракцын талаар бодлого гаргах ёстой. Фракцын зодооныг тас цохисон цоо шинэ дүрэм журмыг гаргах талаар бодлого боловсруулж байна.Мөн Ардчилсан нам сүүлийн 10 жил цус сэлбэхээ байж, шударга гишүүдээ намаасаа хөөдөг болсон” гэлээ.

Нэг үгээр Ардчилсан нам гэдэг бол Үндэсний зөвлөлдөх хорооны хэдэн гишүүдийн хүсэл зорилгоор, тодруулбал нам доторхи фракциудын дарга нарын тохиролцоогоор л бүх асуудал шийдэгддэг болсон тухай Ж.Батзандан хэллээ.  Намын ҮЗХ сүүлийн үед хуралдахгүй байгаа бөгөөд энэ сарын 25-нд хуралдана.

ҮЗХ-нд сүүлийн хэдэн жил шинэ залуу боловсон хүчин нэг ч ороогүй гэж байгаа. Энэ сарын эхээр намын шинэчлэлтэй холбоотой санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа. Тэдний намаа эрүүл байлгаж, агаар салхи оруулахын төлөөх хүслийг фракциудын дарга нар биелүүлэх болов уу яах бол?
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mart 2016-08-21 07:51:42
    AN genj khedkhen khun baigaa yumuu daa.Oluullaa solikh khetegtei yum das.
  • Bud 2016-08-15 01:27:13
    Zaluu hvniig namiin darga bolgoh ni zuv ner sonsogdoj bga lalaruud erdenebat bathvv gantumur hol ochij hutsaarai
  • dogi 2016-08-13 08:32:59
    edner chogoriin toirgoso yaj garxavdee chavaas bvged oor bodoltoi baiga shv de yaj opshoor dans neexv yaj neg xeden tsaas idej tender avch gazar zarxuu geel
  • Зочин 2016-08-13 04:37:07
    Хэзээ ч чадахгүй муусайн эх орноо хөмөрсөн хөгийн новшнууд
  • erguu setguulch zahialgiin hoshnohonuud 2016-08-12 08:51:33
    Naad alban tushaaluudaa zov bicheech yu bichih gej baigaagaa oilgodoggui iim zahialgiin erguu yanhanuudaar yah gej yum bichuuldeg bnaa!!
  • zochin  2016-08-12 05:47:33
    AH nam chotogriin toirgoso garch chadaxgvi shv dee torliin zasag xeel xaxuuld idegdsen odoo AH tarsan deere irgej irene gej sanaltgvi bolj vz
  • zochin  2016-08-12 05:46:50
    AH nam chotogriin toirgoso garch chadaxgvi shv dee torliin zasag xeel xaxuuld idegdsen odoo AH tarsan deere irgej irene gej sanaltgvi bolj vz
  • zochin 2016-08-12 02:48:11
    AN bol zugeer l luivarchdiin tsugluulga
  • Үнэн хаана байна 2016-08-12 02:24:08
    Асуудал намдаа байгаа юм биш. Намууд жинхэнэ нам болж чадаагүйд л байгаа юм. Жинхэнэ улс төрийн хүчин болсон нам гэдэг өөр байдаг гол шинж нь: 1.Хатуу сахилга
  • Zochi  2016-08-12 02:18:03
    Ene yanzaaraa AN chotgoriin toirgoosoo garch chadahgui yum bishuu. Odoo baigaa baigal n neg tiimerhuu..
  • Зочин 2016-08-12 02:07:13
    Монголд нам гэдэг чинь гэмт бүлэглэлийн үүр уурхай болсон. Аль бүлэглэл илүү авилгал авсан тэр нь хүчтэй болдог ийм л систем тогтсон. Энэ намуудыг татан буулга...
  • Туул 2016-08-12 01:47:39
    АН одоо бол зүгээр л сайн дурын уран сайхан шүү дээ.
  • daranguilal bna. 2016-08-12 01:45:57
    buh nam evseluud tarj agaar us nar uzuul mongoldoo. namiin daranguilal buyu neg nohriin namaar halhavchilsan daranguilal bna.
  • Baagii 2016-08-12 00:38:53
    MAN buur ch hereggui, hezee ch shinechilegdej baigaagui, avilga,heel hahuuliig l delhiin tuvshind gargaj chadna, oor um chadahgui
  • Baabar 2016-08-12 00:32:27
    Tatan buugdsan ni deer odoo Ed naraar yadin