Олимпийн аваргын ялагдал
Цэнгэлийн манлай олимпийн наадамд гурвантай зодоглож, нэгдүгээр тойрогт ялагдсан олимпийн аваргын ялагдлыг Монгол түмэн өдгөө ч зөвшөөрч чадахгүй байна. Учир нь Найдангийн Түвшинбаяр хэзээ ч найдлага алдаж байгаагүй юм. Өдгөөгөөс найман жилийн тэртээ  төдийлөн олон түмэнд танигдаагүй Булган нутгийн  шар хүү Бээжингийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн -100 кг-д эр бяраа гайхуулан байж аваргын алтан медалийг хүртэж байсан билээ.

Түүний авсан энэхүү алтан медаль Монгол түмний хагас зуун жил хүлээсэн үнэ хүндтэй медаль байлаа. Түүнчлэн түүний авсан энэ алтан медаль Монголчуудын эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон юм. Учир нь 2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчдийн балгаар  долоодугаар сарын 1-ний аймшигт хар өдрийн сүүдрийг  үргээж, Монголчуудыг дахин нэгтгэж, эвлрүүлж чадсан юм.

Үүнээс хойш яг дөрвөн жилийн Лондон 2012 олимпийн наадмын дэвжээнээ Монгол түмний хайртай аварга Н.Түвшинбаяр хэдий урт удаан хугацааны бэртлийн улмаас олимпийн наадмын өмнөх дөрвөн жилийн мөчлөг нь төдийлөн сайн байгаагүй ч  аварга маань найдлага алдалгүй  энэ цаг үеийн шилдэг жүдочдыг ээлж дараалан ялж, финалд хүрч чадсан юм. Шигшээ барилдаанд үнэнд гүйцэгдэж бэртлийн улмаас ОХУ-ын шилдэг бөх Т.Хабулаевт ялагдаж, олимпийн  аваргын алтан медалиа мөнгөн медальтай хослуулсан юм. 

Харин гурав дахь удаагийн олимпийн наадамд Монголын ард түмэн түүнээс аль хэдийн хийдгээ хийсэн юу ч хүсэхгүй гэж байсан ч аваргыгаа шөвгийн дөрөв хүртэл явахыг харахыг битүүхэндээ хүсэж суусан нь үнэн. 

Олимпийн аварга энэ удаад  Рио 2016 олимпийн наадмын А хэсэгт нэгдүгээр тойрогт  Америкийн гурван удаагийн аварга Кубийн жүдоч Х.Арментерост юүко үнэлгээгээр дийлдсэн юм. Түүний өрсөлдөгч   энэ цаг үеийн шилдэг залуу тамирчин яах аргагүй мөн байсан. Зөвхөн дэлхийн шилдгүүд өрсөлддөг олимпийн дэвжээнд гурван удаа оролцохдоо хоёрт нь алтан медалийн төлөө өрсөлдөж, нэгт нь аваргална гэдэг хорвоод хосгүй амжилт яах аргагүй мөн.Монголын тамирчдаас зөвхөн аварга маань л ингэж чадлаа. Тэрбээр өмнөх хоёр олимпийн наадмаас алт, мөнгөн медаль хүртэхдээ жинхэнэ Монгол тамирчны эр бяр, хүч чадал, тэсвэр тэвчээрийг харуулж финалд шалгарч, монгол түмнээ баярлуулж байсан билээ. 





Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-08-12 08:50:45
    Олимпийн алт авсан нь юуны өмнө улсын нэрийг дэлхийд гаргаж, хүүхэд залуучуудад урам өгч Монголын спортын хөгжлийг шинэ шатанд гаргасан.
  • эв эеэ хичээцгээе 2016-08-12 08:24:21
    Спорт бол ялж ялагдаж байдаг л зүйл байх.Бид өмнөөс нь бухимдаж, тэр шүүгч, энэ Баттулгыг хараах эрх байхгүй байхаа. Сайн жүдоч бэлтгэж өгөхийг л хүсцгээе
  • admin 2016-08-12 06:25:47
    Battulgiin ene heden ulig bolson yumnuudiig solimoor yum. odoo zaluuchuudaa demjeechee
  • Shutegch 2016-08-12 06:09:30
    Avraga maani sain barildsaan hen n davuu bsniig mongol tumen ch harlaa delhiin tumen hunch harlaa.Ooriin buh huchee daichilj barildsaan tuuniig shuuh erhguiee ...
  • зочин 2016-08-12 05:03:40
    Манай бөх мэхээ эхэлж хийсэн шүүдээ. тэр Кубын бөх далаараа эхэлж унасан. Тодоос тод унасан. Японууд манай эсрэг шүүсэн.
  • 123 2016-08-12 03:06:29
    Эхэлж манай аварга мэх хийгээд кубийн тамирчин талаараа унаад давуулсан шүүдээ. Тэхээр шүүгч булхайтай шүүсэн нь илт байсан. Ер нь тэр шүүгч монголын 4-н бөхийг...
  • Үнэн хаана байна 2016-08-12 03:03:04
    Түвшинбаярт ялалт, ялагдал хоёрын алиныгч өгч болох нөхцөл байдал үүссэн боловч Куба илүү азтай, манай хүний азын тэнгэр хязгаартай тулчихсан учир дутуу байжээ...
  • ММММ 2016-08-12 02:04:16
    ЖЕНКО БАЛАГТАЙ НЛР
  • т,т 2016-08-12 02:03:27
    сонгуулиар болон олимпод дараалан луйвардууллаа даа аварга маань
  • !!!!!!! 2016-08-12 01:37:41
    Цаг цагаараа байдаггүй, 2008 оны аварга эдүгээ харьжээ. Түүний буруу биш, харин амжилт гаргах шанс нь багассан хүнийг явуулж үргүй зардал гаргадгаа болих хэрэгт...
  • Mongolmaa 2016-08-12 01:36:30
    Jencogiin utsan xvvxeldei bolj songuuli hiigeed beltgelee hiij chdaagvi bol uur aawiin xvv yawuulj bolomj olgohgvi yasiin. Daldak...
  • zugeeree 2016-08-12 01:26:12
    Tubshinee bolnoo Mongoliin bayachuud alban tushaaliin toloo 5 hunee buudsan ter tugshuurt ueiig hen oorchilj saihan tsag irsniig ergen sanaya
  • lam 2016-08-12 01:21:00
    ard tymnii ilgeliig daaj chadah heregtei mangaraa, uls turiin buzar haldsan bna odoo ch 1-r toirgoos hetrehgyi, jonhuugaa dagaad yavj dee
  • уулын өвгөн 2016-08-12 01:20:32
    Эхэлж манай аварга мэх хийгээд кубийн тамирчин талаараа унаад давуулсан шүүдээ. Тэхээр шүүгч булхайтай шүүсэн нь илт байсан. Ер нь тэр шүүгч монголын 4-н бөхийг...
  • lkjbj 2016-08-12 01:01:41
    Түвшинбаяр бэлтгэл муу их хуралд дэвшинэ гэж хайран сайхан цагаа алдсан шүү бэлтгэл бараг хйигээгүй байж яаж сайн барилдахав дээ ойлгомжтой шүүгч сйан шүүсэн
  • ЗОЧИН 2016-08-12 00:41:49
    САЙХАН ХҮҮ ШҮҮ, ОДОО АМЬДРАЛАА БОДОЖ, САЙН ШАВЬ ТӨРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛА. АМЖИЛТ.
  • зочин 2016-08-12 00:33:09
    Манай аварга ч мундаг илт илүү байсан. эхэлж нөгөө нь далаараа унасан биз дээ. Шудрага шүүдэггүй ийм тэнэг олимп гэж байдаг аа? тэр япон шүүгчийн эрхийг хас