ОУХМ Б.Түвшинбат Ирландын боксчинд ялагдлаа
Рио 2016 олоимпийн наадмын сонирхогчдын боксын 69 кг-д хүч үзэж буй Үндэсний шигшээ баг, Хүч спорт хорооны тамирчин, ОУХМ Бямбаагийн Түвшинбат олимпийн наадмын ээлжит тулаанаа хийж, ялагдал хүлээлээ. Манай тамирчин Ирландын боксчин Донел Стивен Жеррардтай шөвгийн  наймд үлдэх эрхийн төлөө тулалдаж ийн ялагдал хүлээлээ. 

Хоёр дахь олимпийн наадамдаа зодоглож буй Б.Түвшинбатын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо болсон олимпийн эрхийн оноо олгох тэмцээнээс Филиппиний Эумир Марсиалыг гурван үеийн турш илүүрхэн хожиж эрхээ авсан билээ.

Манай ширэн бээлийтнүүд энэ удаагийн олимпийн наадамд  түүхэндээ анх удаа хамгийн олон буюу нийт зургаан эрх аван оролцож байгаа билээ. Риог зорьсон ширэн бээлийтнүүдээс таван тамирчин нь эхний ялалтаа авч тэмцээнээ үргэлжлүүлж байсан бол өнөөдөр Б.Түвшинбат Ирландын боксчинд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.

Харин ОУХМ Х.Энх-Амарын хувьд эхний тулаанаа наймдугаар сарын 14-нд хийх хуваарьтай байна. Маргааш буюу наймдугаар сарын 13-нд ОУХМ Д.Отгондалай хүрэл медалийн төлөө Алжирын боксчинтой хүч үзэхээр учраа таараад байгаа билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.