Н.Төгсцогт Монголын баг тамирчдадаа амжилт  хүслээ
Одоогоос яг дөрвөн жилийн өмнө  Лондон 2012 олимпийн наадмын сонирхогчдын боксын 56 кг-д МУГТ Н.Төгсцогт мөнгөн медаль хүртэж байсан билээ. Лондоны олимпт Монголын баг тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртэж байсан билээ. Манай баг тамирчдын хүртсэн хоёр мөнгөн медалийн нэгийг өдгөө мэргэжлийн боксын рингэнд хүч үзэх болсон МУГТ Н.Төгсцогт хүртэж, ард түмнээ баярлуулж байлаа.

Тэгвэл тэрбээр энэхүү түүхэн мөчөө эргэн дурсахын зэрэгцээ яг одоо Риогийн дэвжээнд хурд хүч, авахаалж самбаагаа сорин өрсөлдөж буй Монголынхоо баг тамирчдад амжилт хүссэн байна. Тэрбээр “Дөрвөн жилийн өмнө. Тамирчдадаа амжилт хүсье” хэмээгээд Лондоны олимпоос мөнгөн медаль авч буй үеийнхээ зургийн хамт цахим хаягтаа нийтэлжээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.