Олимпийн аваргууд эхний тойрогт ялагдлаа
Рио 2016  олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 100 кг-ын барилдаанууд үргэлжлэн явагдаж байна. Энэ жингээс Монгол улсын олимпийн анхны аварга төрсөн.  Мөн өнгөрсөн 2012 оны олимпийн наадмаас Н.Түвшинбаяр аварга мөнгөн медаль хүртэж, олимпийн хошой медальтан болж Монгол түмнээ баярлуулж байсан.

Тэгвэл олимпийн аварга Н.Түвшинбаяр  гурав дахь олимпийн наадамдаа зодоглож,  Риогийн олимпийн анхны барилдаанаа хийлээ. Манай бөх Кубын шилдэг залуу тамирчин Х.Арменторестой эн тэнцүү өрсөлдөж, юүко үнэлгээгээр ялагдаж, энэ удаагийн олимпийн наадмыг өндөрлүүлж байна.



Түүний өмнөхөн өнгөрсөн Лондон 2012 оны олимпийн наадмын аварга ОХУ-ын Т.Хабулаев мөн эхний тойрогт Азербайжены бөхөд ялагдаж, олимпийн наадмыг өндөрлүүлсэн билээ. Ингэснээр  өнгөрсөн хоёр олимпийн аваргууд Риогийн олимпийн наадамд нэгдүгээр тойргоос үзэгчийн эгнээнд шилжиж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-12 14:07:17
    2008 оны олимпод японы дэлхийн аваргыг Тувшинбаяр аварга цэвэр ялж байсан болохоор япон шүүгч өшөө авч торгосон байх оо
  • Монгол улсын жирийн нэг иргэн 2016-08-12 07:26:08
    Юм дандаа нэгээрээ байдаггүй, хожих нэг өдөр байхад хожигдох бас нэг өдөр байна. Гаргасан амжилт нь түүхэнд дархлагдан үлдсэн. Мартаж болохгүй та минь ээ.
  • irgen 2016-08-12 01:29:16
    gishyyn gej tenegtsenii lai daa, tolgoi ni ajillahgyi hyn hol yavahgyi, beltgelee bazaaj baisan bol ingej shivshig bolohgyi baisan biz odoo ichihgyi yzegch y kk...
  • зочин  2016-08-12 00:46:52
    Түвшинбаяртаа Их баярлалаа
  • зочин 2016-08-12 00:27:47
    шудрага шүүгээгүй биз дээ. Манай орныг дээрэлхээд байгаа юм биш үү тэр муу япон болон бусад шүүгч нар. ОУОХ-п гомдол гаргах хэрэгтэй ш дээ