Олимпийн аварга нэгдүгээр тойрогт Кубын бөхтэй хүч үзнэ
Рио 2016 олимпийн наадмын зургаа дахь өдрийн тэмцээн уралдаанууд үргэлжлэн явагдаж байна. Хэдхэн мөчийн дараа буюу манай цагаар 22:00 цагаас олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 100 кг-ын барилдаанууд эхлэх гэж байна. Олимпийн наадмын энэ жинд МУ-ын Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр зодоглодог.Олимпийн наадмын анхны аварга төрсөн энэ жингийн барилдааныг Монголчууд бүтэн дөрвөн жил хүлээсэн.

Тэгвэл олимпийн аваргын энэ удаагийн олимпийн наадмын эхний учраа нь Кубын бөх Хосе Арментерос  аж.  Кубын бөхийн хувьд 2014 онд Челябинскийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан жүдоч юм. Хоёр тамирчин өмнө нь  2015 оны Астанагийн ДАШТ-д учраа таарч юүко үнэлгээгээр Н.Түвшинбаяр ялж байсан.Хоёр бөх А хэсэгт учраа таарчээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.