176 микро автобусыг үйлчилгээнээс хасжээ

Өнгөрсөн оноос микро автобуснуудыг үйлчилгээнээс хасах талаар ярьж эхэлсэн. Учир нь тээврийн хэрэгслийн насжилт нь 12 жилээс дээш бол үйлчилгээ эрхлэхийг хориглосон байдаг. Тиймээс энэ сарын 1-нээс микро автобуснуудыг дээрх үзүүлэлтийн дагуу 45 орчим микро автобусыг үйлчилгээнд үлдээн 176 микро автобусыг үйлчилгээнээс хасжээ. Тэдгээр 45 микро автобус нь том, дунд оврын автобустай чиглэл давхцахгүйгээр иргэдийг тээвэрлэж байгаа аж.

Тодруулбал, 2003 оноос хойш үйлдвэрлэсэн шаардлага хангасан “Стана”, “Старикс”-ууд үйлчилгээнд явж байгаа бөгөөд зайлшгүй нийтийн тээвэрт хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн XXIII, Баянгол дүүргийн XXII хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлүүдэд иргэдэд үйлчилж байгааг албаныхан дуулгалаа. 


olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-08-12 03:23:27
    Mikronuud orildgooroo oriloood davkhidgaaraa davkhiad yavaad l bna khotiin dargaa
  • ИРГЭН 2016-08-11 10:27:18
    МАН-ЫНХАН ГАРЧ ИРЭНГҮҮТЭЭ Л АРД ТҮМНИЙ ЭСРЭГ АРГА ХЭРЭГСЛЭЭ ХУУЧИН ЗАНШЛААРАА АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ ДЭЭ.