Гоц халдварт өвчний үед авах арга хэмжээний сургуулилт хийв

Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргын тушаалын дагуу “Хүн малын гоц халдварт тарваган тахал, хонин цэцэг, шүлхий зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн албадын харилцан ажиллагааг уялдуулах нь” сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Тус сургалт нь Хүн мал амьтны гоц халдварт өвчин хонины цэцэг, шүлхий, тарваган тахалаас урьдчилан сэргийлэх, эргүүл хяналт шалгалтыг сайжруулах, өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед шуурхай арга хэмжээ авах, хяналт шалгалтыг дээшлүүлэх зорилготой байв.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн гуравдугаар хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс Мал эмнэлэг, зэрэг 6 байгууллагын 55 албан хаагч хамтран Баянзүрх авто тээврийн шалган бүртгэх товчоон дээр зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр суудлын авто машины тээшнээс тарваганы тулам илрүүлсэн, тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй иргэн нийслэлд илэрч байгаагаар цагийн байдал үүсгэн, ажилласан юм.

Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамж гаргасан. Уг захирамжийн дагуу хяналт шалгалт явуулах ажлын хэсэг болон хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүлийг 7 сарын 25-наас эхлэн ажиллуулж эхлээд байгаа билээ. Холбогдох хэлтэс, албадаас гарсан ажлын хэсэг Баянзүрх авто техникийн шалган бүртгэх товчоонд 24 цаг, 3 ээлжээр ажиллаж байгаа байна.

Мөн хамтарсан хөдөлгөөнт эргүүл болон хяналт шалгалт явуулах ажлын хэсэг 10 сарын 15 хүртэл байгалийн голомтот гоц халдварт өвчин, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллана гэв. Дашрамд мэдээлэхэд, ДЭМБ-ын мэдээлж байгаагаар жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг. Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг манай орны нутаг дэвсгэрт оршдог бөгөөд 17 аймгийн 137 сум байгалийн голомттой хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kelly 2017-03-31 20:08:44
    ХЭРХЭН БИ 2yrs ХУУЧИН герпес түүлгэж. Доктор Okoloise ургамлын зочилж, таны каннабис эдгээх газрын тосны төлөө ариун сүмийн алдаа. Холбоо барих и-мэйл: drokol...
    105.112.33.166
    Мэдэгдсэн Хариулах