ХБНГУ-ын тэтгэлгээр суралцдаг оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Дуппелийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирсэн Элчин сайд, ноён Ш.Дуппелд баяр хүргэн, хоёр улсын хамтын ажиллагаа, тогтоосон уламжлалт харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, ажлын амжилт хүсэв. Мөн Монгол-Германы ашигт малтмал технологийн дээд сургуулийн үйл ажиллагаа удахгүй эхэлж, тэнд сурч төгссөн үндэсний боловсон хүчнүүд Монгол Улсыг байгалийн баялгаа ашиглан хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна гэв. Түүнчлэн ХБНГУ-ын тэтгэлгээр тус улсад суралцдаг монгол оюутны тоог нэмэгдүүлэхэд анхаарахыг элчин сайдаас хүслээ.

Элчин сайд Ш.Дуппел, манай хоёр улсын харилцааг эдийн засгийн салбарт хөгжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд ирэх 12 дугаар сард болох Монгол-Германы засгийн газар хоорондын комиссын хуралдаанд хоёр тал сайтар бэлтгэж, улмаар хоёр талын эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт өндөр төвшинд хөгжих  боломжтойг онцоллоо.


Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!!! 2016-08-12 01:46:12
    Энэ залуу орос, англи ямар ч хэлгүй учраас тун гологдож байна даа!!! Гадны хүнтэй ядаж мэндэлчих хэмжээний хэлтэй баймаар юм байна даа, манай том дарга нар! Ама...
  • ИРГЭН 2016-08-11 10:44:45
    ЧОЙЖИЛСҮРЭН ГЭЖ МӨНГӨ СӨНГӨНИЙ АСУУДАЛТАЙ НӨХРӨӨР САНГ БАРИУЛЖ ХООСОН ТҮРИЙВЧ ХҮЛЭЭЖ АВСАН ГЭЖ БАЙГААД АРД НЬ ИДЭЖ АМЕРИКТ ХАУС АВАХ НЬ ДЭЭ.ХАРЖ Л БАЙГААРАЙ