Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийн бүсийн захирал ноён Аюуми Конушиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банк, Улаанбаатар хот хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийн бүсийн захирал  Аюуми Конуши “ Юуны өмнө хотын даргын чухал албан тушаалд томилогдсонд баяр хүргэе. Азийн хөгжлийн банк, Улаанбаатар хоттой олон салбарт хамтран ажиллаж, харилцаагаа улам өргөжүүлж байгаадаа таатай байна. Улаанбаатарыг ая тухтай, сайхан хот болгон хөгжүүлэх стратегийн баримт бичгийг боловсруулах шатандаа явж байна. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, Туул голыг сэргээн засварлах, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна” гэлээ.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сүүлийн жилүүдэд нийслэлтэй олон төсөл, хөтөлбөрт хамтран ажиллаж, дэмжиж ирсэнд талархал илэрхийлье. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхдээ чухал гарцыг нь олж, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээсээ өмнө ач холбогдол, үр ашгийг нь  харах хэрэгтэй байдаг. Тиймээс хамтран хэрэгжүүлэх ажлуудаа сайтар судлах шаардлагатай юм. Мөн эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед хувийн хэвшлүүдтэй нягт холбоотой ажиллаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахад хамтран ажиллах болно” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.