What3words аппликэйшний Монгол хэл дээрх хувилбарыг танилцуулна

Нийслэлийн Засаг дарга  С.Батболд “What3Words” компанийн гүйцэтгэх захирал Крис Шэлдрикийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Английн “What3Words” компанийн бүтээгдэхүүн болох гурван үгийн хаягжилтын системийн талаар танилцуулав.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга  С.Батболд дэлхийн хаягжилтын дэвшилтэт технологи болох "What3words" аппликэйшнийг Улаанбаатар хотод нэвтрүүлж, Монгол хэл дээрх хувилбарыг танилцуулах гэж байгаад таатай байгаагаа илэрхийллээ. Харин  “What3Words” компанийн гүйцэтгэх захирал Крис Шэлдрик Монгол хэл 11 дэх нь болж байгааг онцлоод Улаанбаатар хотын хаягжилтыг илүү хялбар болгох ажлыг хамтран хэрэгжүүлж байгаадаа баяртай байнэ гэлээ.

Дэлхийн хаягжилтын дэвшилтэт технологи “What3Words”-ийн Монгол хэл дээрх хувилбар аппликэйшний нээлт маргааш болох бөгөөд тус системийг  нэвтрүүлснээр Улаанбаатар хотын хаягжилт илүү хялбар болох  юм.

"What3words" нь 57 их наяд 3мх3м хэмжээтэй квадратуудад хуваасан сүлжээнд суурилсан дэлхийн хаягжилтын систем бөгөөд квадрат бүрт дахин давтагдашгүй, тогтсон 3 үгтэй хаягийг хуваарилдаг аж. Өөрөөр хэлбэл гудамж талбайн хаяг байршлыг 3 үгээр нэршүүлж, иргэн тухайн байгаа газрынхаа гурван үгийг бусадтай хуваалцсанаар хаана байгаа газар нь тодорхой болох юм.  

"What3words"-г хувь хүмүүс өөрийн сайт болон апп дээрээ үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой.


 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.