Оюутан цэргүүд маргааш  тангараг өргөнө
"Оюутан цэрэг" хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ жилийн хөтөлбөрт хамрагдсан оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол маргааш 10.00 цагт "Чингисийн талбай"-д эхэлнэ. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй албаныхан оролцоно.

“Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жилийн тухайд Улаанбаатар хотод 750 оюутан, Эх орны баруун хязгаар Ховд аймагт 150, Дорнод аймагт 100, нийт 1000 оюутан өөрийн сайн дураар хамрагдсан байна. Улаанбаатар хотын нийт 19 их дээд сургуулийн эдгээр 750 оюутан Батлан хамгаалахын их сургуулийн цэргийн нэгдсэн сургалтын төвд бага хугацаанд их зүйл сурахын төлөө албаа нэр төртэй хааж байна.

 Хоёр жилийн өмнө оюутан цэрэг хөтөлбөрийг Зэвсэгт хүчний харьяа анги байгууллагууд хариуцан хэрэгжүүлж байсан бол энэ жил Батлан хамгаалахын их сургууль дангаараа бие даан өөрийн сургалтын төвдөө ийнхүү хэрэгжүүлж нийт 120 гаруй багш, офицер ахлагч, ажилтан алба хаагчид тогтсон хөтөлбөр төлөлвлөгөөний дагуу алба үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд сургалтын нийт 12 цэгт оюутан цэргүүдэд мэдлэг чадварыг олгож байна.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.