Япон улсын визийг хуурамчаар үйлдсэн зөрчлийг илрүүлжээ

Гадаадын иргэн, харьяатын газрын Сэлэнгэ аймаг дахь газрын Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд наймдугаар сарын 8-ны шөнө Монгол Улсын иргэн О нь Е0820292 дугаарын гадаад паспортанд 2015 оны тавдугаар сарын 16-ны өдрийн гарах Буянт-Ухаа 68 тоот штампыг хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завджээ.

Энэхүү зөрчлийг Гадаадын иргэн, харьяатын газрын Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч Ц.Насанжаргал мэргэшлийн өндөр ур чадвар гарган ажиллаж илрүүлсэн байна.

Мөн өдөр манай улсын иргэн Н нь Е1325363 дугаарын паспортанд Япон улсын визийг хуурамчаар үйлдсэн зөрчлийг тус газрын шалгагч Б.Баярмаа илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

П.УНДРАМ
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.