З.Энхболд: “Сайн” нэртэй хөтөлбөрүүдийг зогсоосон нь ард иргэдийг хорлосон үйлдэл
Ардчилсан намын дарга асан З.Энхболд, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл нар өнөөдөр/2016.08.11/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэрийг МАН-ын Засгийн газар гаргасныг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн юм. АН-ын дарга З.Энхболд энэ талаар “Сонгуулийн дараа АН-ын барьж байсан Засгийн газар одоогийн гүйцэтгэх засаглалд валютын 1.3 тэрбум ам.долларын нөөцтэй дансыг хүлээлгэж өгсөн. Мөн өсөлттэй эдийн засаг, нэг оронтой инфляци, 1900 төгрөгтэй тэнцэх ханштай валютыг сонгуулийн өдөр хүлээлгэж өгсөн. Гэтэл өнөөдөр Сангийн сайд нь төсвийн алдагдал өмнөхөөсөө хэд дахин өссөн, жилийн эцэст төсөв 5 их наядын алдагдалд орно гэсэн нь дотоодод төдийгүй гадаадад Монголын нэр хүндийг унагаж эдийн засгийг улам доройтууллаа. Ийм алдагдал байхгүй. Жилийн төсвийн орлого 7 их наяд. Үүнээс 5 их наяд нь орж ирэхгүй гэхээр энэ улсад татвар төлөх нэг ч аж, ахуй нэгж байхгүй болно. Тийм боломжгүй. Боломжгүй зүйлийг ярьж байна. Сайн хувьцаа хөтөлбөрийн хүрээнд өгсөн мөнгө төсөвтөө хамааралгүй. Ийм зарчмаар ажиллаж болохгүй. Эдийн засаг өөрийн гэсэн хуультай. Тэр дагуу явж байна. АН-ын муу менежмэнтээс болоогүй. Улсын төсөв “Сайн” хөтөлбөрүүд тусдаа. "Сайн" нэртэй хөтөлбөрүүдийг зогсоосон нь ард иргэдийг хорлосон үйлдэл боллоо. Энэ хөтөлбөрүүдийг улсын төсвөөс санхүүждэггүй. Улсын төсөвт хамааралгүй явж ирсэн ажлыг хамааруулж улс төржүүлж зогсоолоо. Шинэ Засгийн газар ингэж ажиллаж болохгүй. МАН-аас зохион байгуулалттайгаар гүжирдэж байна. АН-ыг харлуулахын тулд эх орноо хорлож болохгүй” гэсэн юм.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-14 23:33:33
    Ардчилалын авилгачид.Улс ороноо ямар болгосныг МАН бодит байдлыг хэлсэн. Уг нь АН чинь барууны чиглэлийн нам байхаа. нийтэд энэ талаар хэлж бгаа хун алга.
  • унасан бөхчүүдээ 2016-08-12 06:32:37
    Та 2 тахимаа өгч сураа
  • ......... 2016-08-12 01:50:28
    hutsahaa boliod ofshor nutag ruugaa yavj uz, end nar harmaar bna. shuu
  • Үнэн 2016-08-12 01:29:33
    АН авилгалчдын нам болсон доо. Улсын төсвөөс идэж уугаагүй сайдууд гэж байхгүй. Тэгээд бас ард түмэнд сонгуулийн авилгал болгож хувьцааны мөнгө тараасан.
  • Энхээ 2016-08-11 15:07:13
    Угаасаа сонгуулийн урд л эхэлсэн, сонгогчдын санал авах зорилготой, хөтөлбөр нэртэй хахуулиуд шүү дээ. Тэгээд ард түмнээс салаавч аваад амар сайхандаа жаргав.
  • bat 2016-08-11 14:35:47
    SAIN nertei 4 xötölböröös ene 2 idsen ni ix bolood ingej xydlaa ardyydiin neriig barig byryy gej dongosood ene 2 xywiin dansiig sain shalga.ardyyd ene ö...
  • zochin 2016-08-11 11:12:04
    sain hubitsaa hotolboriig zogsooson deer ene bol ard tvmend hvrteeltei hotolbor bolj chadaagvi oorsdod ni ashigtai baisan Ehkhbold Vvl baatar nart l ashigtai
  • ИРГЭН 2016-08-11 10:23:36
    МАЛ ТЭЖЭЭВЭЛ АМ ТОСДОНО ХҮН ТЭЖЭЭВЭЛ ТОЛГОЙ ЦУСДАНА ГЭДЭГ ЭНЭ ДЭЭ.МАН-ЫГ ТЭЖЭЭСНИЙ ГАЙ ТОЛГОЙ ДЭЭР ЧИНЬ ИРЖ БАЙГАА НЬ ЭНЭ ДЭЭ.
  • Төгрөг 2016-08-11 10:21:36
    Бат Үүл баатар одоо хөлөө хучаад гэртээ суу л даа. Баатар боллоо ш дээ, үүнээс илүү яах гэсийм. Бас их зүтгэвэл Н.Энхбаяр гэдэг хүнийхээ араас ч явчихаж мэднэ ш...
  • Шанхай 2016-08-11 10:02:49
    Хамгийн гол нь сайн ах хөтөлбөрийг зогсоогоогүй байгаа, тайвшир, АН-ынхаан!
    • ИРГЭН 2016-08-11 10:40:33
      БАЙГАА ХӨРӨНГИЙГ БАЙХГҮЙ МЭТЭЭР ЗАРЛАЖ БАЙГААД АХ НАР СУРСАН ЗАНГААРАА ЦОХИХ НЬ ДЭЭ.
  •  2016-08-11 07:35:38
    Тэтгэврийн насыг наашлуулах гэж байгаа нь хамгийн том хорлол.
  • irgen 2016-08-11 07:09:23
    odoo tanai nam nar uzehgui e.
    • ИРГЭН 2016-08-11 10:25:12
      ТА НАР КОММУНИЗМААСАА ХЭЗЭЭ Ч САЛАХГҮЙ ДАХИН МОНГОЛЫГ ДАРАНГУЙЛЖ ЭЗЭН СУУНА ГЭВЭЛ ГОНЖИЙН ЖОО ГЭЖ МЭДЭХ ҮҮ
  • Хорлонтой 2016-08-11 06:59:40
    Сайн хувьцаа хөтөлбөр бол сонгуульд санал авах гэснээс биш тэр чинь харин ч хорлонтой байсныг ашгүй оройтсон ч гэсэн зогсоолоо
  • АН-наас болж харин ч их хохирч бна 2016-08-11 06:23:03
    Монгол улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний цаасан мөнгө үйлдвэрлээд цалин тавиад байсан нь одоо ард түмэнд том цохилт болж цалингүй болж бн.