Тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр шатахуун олгоно

2016 оны ургацын төлөв байдал, хураалтын бэлтгэл ажлын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Ургац хураалтад бэлтгэх ажлын хүрээнд “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны зээлийн үлдэгдлийн эх үүсвэрийг шийдвэрлэж, зээл олголтыг шуурхай зохион байгуулахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарт даалгав.

Мөн ургац хураалтад шаардагдах 6 мянган тонн шатахууныг 50 хүртэл хувийн урьдчилгаатай, төлбөрийн үлдэгдлийг намрын ургацаас нөхөн олгох нөхцөлтэйгээр зээлээр олгох ажлыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд үүрэг болголоо.

Энэ намар улсын хэмжээнд нийт 491.2 мянган га талбайд ургац хураалтын ажлыг зохион байгуулах бөгөөд үүнээс үр тариа 375.3 мянган га, төмс 14.2 мянган га, хүнсний ногоо 7.8 мянган га, тосны ургамал 63.8 мянган га, тэжээлийн ургамал 25.3 мянган га, эмийн ургамал 4.2 мянган га, жимс, жимсгэнэ 317 га-д тус тус хураалт хийнэ. Энэ жилийн хувьд ургацын болц эрт байгаа тул хураалтын ажил урьд жилүүдийнхээс 10 орчим хоногоор эрт эхлэх төлөвтэй байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bbb 2016-08-11 14:17:02
    ene sergelen haanaas garaad irsen yum be.gazar tarialan medehuu.burmaataigaa adilhan baih vii dee.
    202.9.43.114
    Мэдэгдсэн Хариулах