Ж.Батзандан: АН үзэл санаа, үнэт зүйлгүй болсон
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийнхээ эхэнд АН-ын ҮЗХ хуралдаанаар Ардчилсан дүрмийн шинэчлэл, үзэл баримтлалын талаар хоёр сарын хугацаанд үндэсний хэлэлцүүлгийг хийх ёстой гэдгийн онцоллоо. Ингэхийн тулд хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүргээр хийх ёстой. Тиймээс хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.
 
Мөн тэрбээр “Ирээдүйн Ардчилсан нам ямар байх ёстой вэ гэдгээ гишүүд, дэмжигчидтэйгээ ярилцмаар байна. Аймаг, дүүрэг бүрт маргаашнаас очиж хүмүүстэй уулзана. Ардчилсан нам сонгуульд ялагдсан олон шалтгаан бий. Хамгийн том ялагдал хүлээсэн гол шалтгаан нь сүүлийн найман жил Ардчилсан намыг удирдсан хүмүүс намын гишүүддээ үзэл санаа, үнэт зүйлийн талаар нэг ч удаа яриагүй.
 
Тэр ч бүү хэл баруун, зүүн гэж битгий ярьж гэж загнадаг байсан. Ардчилсан нам таван фракцын нэгдэл, таван өөр байх ёстой гэж загнадаг байсан. Үүнээс болж үзэл санаагүй, үнэт зүйлгүй болсон. Ийм нам бол үхсэн хүнтэй л адил. Ийм үзэл санаагүй байдал нь сонгуульд ялагдах гол шалтгаан болсон.
 
 Ардчилсан нам сүүлийн 10 жил цус сэлбэхээ байж, шударга гишүүдээ намаасаа хөөдөг болсон. Дундговийн Мөнхбаяр шиг, Дарханы Наранбаатар шиг шударга, зарчимтай залуусыг гадуурхдагаасаа болж Ардчилсан нам ялагдсан.
 
Намд гадуурхагдсан, мөнгө өгөөгүйнхээ төлөө нэр дэвшиж чадаагүй, фракцад хамрагдаж чадаагүйнхээ төлөө гадуурхагддаг Ардчилсан намын гишүүдээсээ уучлалт гуймаар байна" гэлээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-13 05:07:15
    АН МОНГОЛЫН ЦОРЫН ГАНЦ найдвар монголчууд өөрсдөө ардчиллаа үгүй хийлээ одоо МАН ХЭЛМЭГдүүлж нурааж мунхаруулж дахиад 100 жил шаварт зооно хохино цувдай толгой...
  • zochin 2016-08-12 05:58:41
    ymarch uxaan baiaxgvi ene odoo yu xiideg yum be xiisen zvil yuch baiaxgvi AH ch MAH ch tolgoitoi liider algoo Enxbayr shig udidagch lider dutagdaj bna mongold
  • би 2016-08-12 03:06:33
    ирэх 4 жил гал тогоондоо жаахан ажиллахад болохгүй юмгүй нэг л мэдэхэд сонгууль ирнэ дээ
  • зочин  2016-08-11 05:41:44
    хичнээн толгойтой байгаад мөнгөгүй яана вэ
  • зочин 2016-08-11 05:27:54
    АН-д алдаа байж болноо. Гэхдээ хичнээн их алдаа байсан ч МАН-аас хамаагүй дээр. Монгол орныг хөгжилд хүргэх нам бол АН. МАНгаруудад толгойтой лидер алга
  • зочин 2016-08-11 05:19:39
    Тэнгис кинотеатрын хойно байрлалтай, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121
  • ганболор 2016-08-11 05:02:27
    үнэн шүдээ намын бүх гишүүдээсээ явж асуух хэрэгтэй саналын сонсох ёстой ганцхан хотод л шиидээд байдаг юм гэж юуу байдгийн
    • Уугий 2016-08-12 10:09:21
      Нам дотроо учраа олсон цагт улсыг удирдах тухай ярих байх шүү.Эхлээд биеэ зас дараа нь гэрээ зас тэгээд төрөө засаа гэж өвөг дээдэс маань хэлчихсэн байдаг шүү. ...
      103.242.47.66
      Мэдэгдсэн Хариулах
      • Уугий 2016-08-15 09:57:49
        Батзандан ч мэдрэмжтэй залуу байна. Бусад лидрүүд ньтахимаа өгсөн шиг өгчихөөд алдаагаа засахад хүчээ нэгтгэсэн нь дээр байх даа.