М.Анхцэцэг наймдугаар байрт шалгарлаа
Спортын их баяр цэнгэл зуны 31 дэх удаагийн олимпийн наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо үргэлжлэн явагдаж байна. Тав дахь өдөр  хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 69 кг-ын тэмцээн явагдаж  шилдгүүд тодорлоо. Энэ төрөлд манай улсаас анх удаа шилдэг залуу тамирчин М.Анхцэцэг олимпийн наадмын эрх аван оролцсон билээ.

Манай тамирчины хувьд огцом өргөлтөөр 106 кг-г, түлхэлттэй өргөлтөөр 131 кг-г өргөж нийт 237 оноотойгоор олимпийн наадмын наймдугаар байрт шалгарлаа.

Энэ жинд БНХАУ Янмэй 261  кг-ыг өргөж  түрүүлсэн бол Казахстаны Заппаркул Зазира 259  кг-ыг  өргөж мөнгөн медалийн болзол хангалаа. Харин  Египетийн Ахмэд Сара 255 кг-ыг  өргөсөн амжилтаар энэ удаагийн олимпийн наадмаас хүрэл медаль хүртлээ.  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.