Л.Отгонбаатар  хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын бөхөд ялагдлаа
Рио 2016  олимпийн наадмын  тав дахь өдөр хуваарь ёсоор жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн барилдаан явагдаж байна. Дөнгөж сая хүрэл медалийн төлөө манай бөх Л.Отгонбаатар БНХАУ-ын бөх Чен Чу Жаотой барилдаж юко үнэлгээгээр ялагдаж олимпийн наадмын шагналт тавдугаар байрт шалгарч байна.

Манай бөхийн хувьд нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Нидерландын бөхийг цэвэр ялж, шөвгийн 16-д Кубын бөхийг торгуулиар ялсан билээ. Улмаар шөвгийн наймд Гүржийн бөхөд торгуулиар ялагдаж, дагах барилдаан хийхээр  болсон юм. Ингээд дагах барилдаанд Азербайжаны бөхийг юко үнэлгээгээр ялснаар олимпийн  их наадмын хүрэл медалийн төлөө БНХАУ-ын бөхтэй барилдаж, ялагдал хүлээлээ.

Энэ жингийн аваргын алтан медалийг Япон улсын бөх Бэкэр, мөнгөн медалийг Гүржийн бөх Варлан хүртлээ. Харин хүрэл медалийг БНХАУ, БНСУ-ын тамирчид тус тус хүртлээ.
Б.Сансар
olloo.mn
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • aagii 2016-08-11 09:10:06
    Ene zaluugiin barildaaniig harass gutarlaa.mongol zaluus delhiin gutamshig bolj Harcaga Baasanhuug abch ochson bol hamaagui deer. Ymar zoriggui
  • зочин 2016-08-11 02:31:34
    Наад хунээс чинь сурах юм их бна даа. Дайчин, ургашаа тэмуулэлтэй,яадахдаа мэх хийгээд байх юм.
  • зочин 2016-08-11 02:12:16
    Ялсан ч члагдсан ч ард түмэн та нартайгаа шүү.илүү их амжилт хүсэе