Гэмт хэргийн улмаас 45.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан
Авлигатай тэмцэх газраас улирал бүр мэдээлэл хийдэг. Тэгвэл энэ удаад 2014 оны эхний улиралын тайлан мэдээг сэтгүүлчдэд өглөө. Өнөөдрийн мэдээллийг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир, Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат нар өгсөн юм.
  1. Хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг(ХАСХОМ)-ийн бүрдүүлэлт, түүнд тавих хяналт шалгалт, дүн шинжилгээний чиглэлээр:
АТГ-аас ХАСХОМ-ийн хяналт шалгалтын ажлын хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр 2014 оны эхний хагас жилд 269 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгахаас 239 мэдүүлгийг шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 177, иргэдийн гомдол, мэдээллээр 41, Мөрдөн шалгах хэлтсийн хүсэлтээр 31 мэдүүлгийг шалгасан байна. АТГ албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар өнгөрөгч хагас жилийн хугацаанд 174 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Иргэдээс ирсэн эдгээр өргөдөл, гомдлын 48-51 хувийг орон нутаг дахь байгууллага, албан тушаалтнуудад холбогдуулан гаргасан байгаа учраас тус газрын ажлын хэсэг орон нутагт ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг түргэн, шуурхай арилгуулахад анхаарч, зарим албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авахуулжээ.

Энэ оны эхний хагас жилд нийт 5545 этгээд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 5342 мэдүүлгийг хянаж холбогдох байгууллагад нь хариу хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл төрийн алба хагас жилийн байдлаар 5342 хүнээр нэмэгдсэн байна.



Түүнчлэн албан тушаалтны урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулахгүйгээр хууль зөрчин томилсон 125 тушаал, шийдвэр гарсан байсныг хүчингүй болгуулж, 104 нэр дэвшигчийг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон хэмээн үзэж холбогдох байгууллага, албан тушаалтанд нь хүргүүлсэн байна.

2.Мөрдөн шалгах чиглэлээр:

2014 оны эхний хагас жилийн байдлаар нийт 377 гомдол, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 303 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.2 хувиар өсчээ.
Этгээд гомдол мэдээллийн 52-т эрүү хэрэг үүсгэн, 159-т эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 53-т харьяаллын дагуу шилжүүлэх, 37-т одоо хяналт шалгалт явуулж байгаа зэрэг арга хэмжээг авсан байна.
Түүнчлэн эхний хагас жилийн байдлаар хуульд заасан хярьяаллын дагуу 365 үйлдэлтэй, 162 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өссөн үзүүлэлт байв. Эдгээр хэргийн 56 нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байдал, 16 нь албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн байдал, 10 нь Төрийн бус байгууллага, Аж ахуйн нэгжийн албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн байдал, 26 нь хээл хахууль авах, 9 нь хээл хахууль өгөх, 5 нь хээл хахуульд зуучлах, 8 нь төсвийн хөрөнгийг зариулалтын бусаар зарцуулах, бусад зэргүүд эзэлж байна.

Гэмт хэргийн улмаас 45.6 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.1 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 15.1 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалж, анхан шатны шүүхээс 7.978.707.222 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна.



Мөн дээрх хэргүүдийн 8-д шүүхээр ял оноож, 44-т яллах дүгнэлт үйлдэж, 21 хэргийг хэрэгсэхгүй болгож, 16 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 67 хэрэгт эрүүгийн мөрдөн байцаалт явуулж байна. Эдгээр гэмт хэргийн улмаас 45.6 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.1 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 15.1 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалж, анхан шатны шүүхээс 7.978.707.222 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна.

3.Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр:

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ, Тев Азийн орнуудын Авлнгын эсрэг сүлжээний хяналт шинжилгээ, үнэлгээний 13 дахь удаагийн ээлжит уулзалт, Хууль сахиулах байгууллагуудын сүлжээний 4 дэх уулзалт, Авлигын эсрэг сүлжээний Удирдах зовлөлийн 16 дахь уулзалтын хүрээнд манай улсын Авлигын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд судлагаа хийж үнэлгээ өгсөн бөгөөд угтайланд авлигын эсрэг эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар болон арга зүйн ач холбогдолтой зөвлөмжүүдийг тусгасан байна. Тус тайланг Монгол хәл рүү орчуулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх, хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд өнөөгийн нөхцөл байдлыгтодорхойлох судалгааны ажлууд хийгджээ.
 
Төрийн байгууллагуудын 2013 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндленгийн “Шинжээчдийн баг аас хийсэн үнэлгээний үр дүнг харгапзан авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, холбогдох хяналт шалгалтыг явуулах, Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор 2014 оны эхний хагас жилд Тов, Сэлэнгэ, Ховд, Завхан, Баян-Өлгий, Хөвсгөл аймгууд, тэдгээрийн 91 сумдад тус тус хүрч ажиллалаа.

 Төв, Сэлэнгэ, Ховд, Завхан, Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг 5 аймагт ажиллаж нийт 7524 төрийн албан хаагч, иргэдийн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Авлигын эсрэг хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох, сурталчилан таниулах сургалтанд хамрууллаа.


Орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь ажиглагдаж байна. Ялангуяа сумдын түвшинд төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, төсвийн хоронгод үрэлгэн хандах, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах, худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулахгүй байх, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс хууль бус хандив, тусламж авах, мэдээллийн ил тод байдал хангалтгүй байх зэрэг зөрчил дутагдал нийтлэг байна. Иймд эдгээр зөрчил дутагдлыг засч залруулах, орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад анхаарч ажиллаж байна.
 
Энэ оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгдсөн болон тухайн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн үндсэн дээр Улаанбаатар хотод нийт 81 байгууллага, 3620 төрийн албан хаагч, иргэдийг, түүнчлэн Төв, Сэлэнгэ, Ховд, Завхан, Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг 5 аймагт ажиллаж нийт 7524 төрийн албан хаагч, иргэдийн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Авлигын эсрэг хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох, сурталчилан таниулах сургалтанд хамруулжээ.  
 
Түүнчлэн Нутгийн удирдлагын холбоотой хамтран 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 151 хорооны 951 ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажилтнуудад “Авлигын эсэрг хууль тогтоомж”-ийн талаар мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулсан байна.
 
Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.