Э.Цэндбаатар 05:00 цагт эхний тулаанаа хийнэ
 Хүн төрөлхтний  спортын баяр цэнгэл зуны олимпийн 31 дэх наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо тав дахь  өдрөө үргэлжлэн явагдаж байна. Хуваарь ёсоор энэ өдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг, эрэгтэйчүүдийн 90 кг, хүндийг өргөлт, боксын 56 кг, 64 кг-д Монголын тамирчид өрсөлдөх учиртай. Одоогоор жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-д хүч үзсэн ОУХМ Л.Отгонбаатар дагах барилдаан хийхээр  шалгарч үлдээд байна.

Мөн манай шилдэг ширэн бээлийтэн ОУХМ Б.Чинзориг шөвгийн 16-д үлдэх эрхийн төлөөх тулаанаа хийж ялалт байгуулаад байгаа билээ. Манай тамирчины дараагийн учраа ОХУ-ын шилдэг тамирчин, дэлхийн аварга Диняцев Виталитай хийх юм.

Тэгвэл энэ өдөр  манай шилдэг залауу тамирчин Э.Цэндбаатар олимпийн наадмын анхны тулаанаа  манай цагаар үүрийн 05:00 цагт хийнэ. Түүний хувьд анхны олимпийн наадамдаа оролцож байгаа манай өсөх ирээдүйтэй тамирчин юм. Э.Цэндбаатар өнгөрсөн зургаадугаар сард Азербайжаны нийслэл Баку хотноо болсон олимпийн эрхийн оноо олгох тэмцээнээс Гватемала улсын Р.Донисыг 3:0-ээр ялж, олимпийн эрх хүртсэн билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.