Тамирчдад олгох мөнгөн шагналын эх үүсвэрийг шийдэхээр болов

Засгийн газрын хуралдаанаар тамирчдад олгох мөнгөн шагналын эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгахыг даалгалаа.

Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилт үзүүлж, медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгодог хуультай. Үүний үр дүнд Монголын тамирчдын амжилт эрс дээшилсэн бөгөөд үүний нэг илрэл нь одоо болж байгаа зуны олимпийн наадамд спортын 9 төрлөөр 43 тамирчин оролцож байна.

Гэвч энэ хуулийн хэрэгжилт, мөнгөн шагнал олгох ажил сүүлийн жилүүдэд  зогссон байна. 2015 оны жилийн эцсийн байдлаар спортын 13 төрлөөр мөнгөн шагнал авах болзлоо хангасан 2069 тамирчин байгаа бөгөөд тэдэнд олгох 1.7 тэрбум төгрөгийн өр үүсээд байгаа юм.

Иймд тамирчид дасгалжуулагчдынхаа амжилтыг үнэлж энэ мөнгийг олгох, мөн Рио де Жанерогийн олимпоос медаль хүртсэн тамирчдад олгох мөнгөн шагналын эх үүсвэр, санхүүжилтийг төсвийн тодотголоор шийдэхийг Ерөнхий сайд холбогдох сайд нарт даалгалаа.


olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-08-10 12:57:33
    Энэ мануухай энэ янзаараа бол төсвийн 1.2 триллион алдагдлыг арилгахгүй ээ. Баахан худлаа орлого нэмж төлөвлөөд төсвийн алдагдал багассан мэтээр харуулах байх. ...