Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван жилээр наашлуулах хуулийн төсөл өргөн барихаар болов.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар бол 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн малчид эрэгтэй  60, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа.

Сүүлийн жилүүдэд малчнаар ажиллах иргэдийн тоо цөөрсөн, малчдын өдөр, шөнөгүй ажилладаг хөдөлмөрийн хүнд нөхцөл зэргийг харгалзан малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван жилээр наашлуулах нь  зүйтэй гэж үзжээ.

Гэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны болзлыг хангасан малчин эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа өндөр настны тэтгэврээ тогтоолгож болохыг хуулийн төсөлд тусгаж  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болиочээ!!! 2016-08-11 06:48:03
    Болиочээ, малчид чинь хувийн бизнесменүүд шүү дээ. Сонгуульд санал өгсөнд нь шагнал болгож байгаа юм уу? Дандаа хөгжил дэвшлийн эсрэг бэлэнчлэх сэтгэлгээ МАН!
  • Яанаа 2016-08-11 04:34:03
    Яанаа, тэтгэврийг нь хувийн хэвшлийнхэн л төлнө, эсвэл Төрийн ажилтнуудын цалинг багасгаж, хэмнэсэн мөнгөөр малчдынхаа тэтгэврийг олгох нээ дээ
  •  2016-08-10 14:17:17
    МАН-д үнэхээр боловсон хүчин байхгүй. Ийм популист юм л санаачилна. Өөр юу ч хийж чадахгүй.
  • МАЛЧИН 2016-08-10 14:12:21
    ЯВААНДАА ЖАНХУУРНА ДАА