“Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг зогсоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.


“Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг  зогсоолоо

Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа  учир “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрүүдийг  зогсоохоор болов.

“Сайн” хөтөлбөрүүдийг 2016 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгаагүй байсан юм. Сонгуульд санал авах зорилгоор Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчиж хэрэгжүүлж эхэлсэн эдгээр хөтөлбөрүүдэд 596 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулаад байгаа юм.

Мөн 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2016 оны улсын төсвийн тодотголд  хуульд нийцүүлэн тусгахаар танилцуулахыг Сангийн сайд, БСШУС-ын сайдад даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.

Мальта, Хорват улсад 30 хүртэл хоног визгүй зорчино.

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар  Бүгд найрамдах Мальта улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг, мөн Монгол Улсын Засгийн газар  Бүгд найрамдах Хорват улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Ингэснээр дипломат болон албан паспорт эзэмшигч хоёр улсын иргэд 30 хүртэл хоног  харилцан  визгүй зорчих боломжтой болж байгаа юм.

Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах хуулийн төсөл өргөн барихаар болов

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар бол 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн малчид эрэгтэй  60, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа. Сүүлийн жилүүдэд малчнаар ажиллах иргэдийн тоо цөөрсөн, малчдын өдөр, шөнөгүй ажилладаг хөдөлмөрийн хүнд нөхцөл зэргийг харгалзан малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван жилээр наашлуулах нь  зүйтэй гэж үзлээ. Гэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны болзлыг хангасан малчин эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа өндөр настны тэтгэврээ тогтоолгож болохыг хуулийн төсөлд тусгаж  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

 

Тамирчдад олгох мөнгөн шагналын эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгахыг даалгалаа.

Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилт үзүүлж, медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгодог хуультай. Үүний үр дүнд Монголын тамирчдын амжилт эрс дээшилсэн бөгөөд үүний нэг илрэл нь одоо болж байгаа зуны олимпийн наадамд спортын 9 төрлөөр 43 тамирчин оролцож байна.

Гэвч энэ хуулийн хэрэгжилт, мөнгөн шагнал олгох ажил сүүлийн жилүүдэд  зогссон байна. 2015 оны жилийн эцсийн байдлаар спортын 13 төрлөөр мөнгөн шагнал авах болзлоо хангасан 2069 тамирчин байгаа бөгөөд тэдэнд олгох 1.7 тэрбум төгрөгийн өр үүсээд байгаа юм.

Иймд тамирчид дасгалжуулагчдынхаа амжилтыг үнэлж энэ мөнгийг олгох, мөн Рио де Жанерогийн олимпоос медаль хүртсэн тамирчдад олгох мөнгөн шагналын эх үүсвэр, санхүүжилтийг төсвийн тодотголоор шийдэхийг холбогдох сайд нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hehehe 2017-01-23 04:11:11
    bas sain ah hotolbor zogson shuu ohiduudaa
  • Сайн хувьцаа 2016-08-12 09:49:12
    300 мянгаа.ч болов авдаг байж .үлдсэн 700 мянга ө .ирэх сонгууль болтол.ингээд байх юи болов уу .яах юм бол доо
  • малчин Энхээ 2016-08-11 01:13:27
    Малчдыг бүүр л залхуу болголоо.Бид нарыг хуучин байсан хуулиар нь байлга.Би залуу үеээ бодож ярьж байна.Гавъа байгуулах гэж ирээдүйгээ баллаад
  • j 2016-08-10 18:55:11
    Undsem huuliin hereg bnu ustguul taarna. Yu yugaar ylgaj bolhgui ged hucaad bdg bile tegtel buh yum ylgavrlana. Ustguul taarna.
  • МОНГОЛ ИРГЭН 2016-08-10 14:08:36
    МАН-ЫНХАН ХЭЗЭЭ АРД ТҮМНЭЭ БОДОЖ БАЙЛАА ДАА.БААС ХАТАВЧ ӨМХИЙГӨӨ ТАВЬДАГГҮЙ ГЭДЭГЧИЛЭН КОММУНИСТУУД КОММУНИСТОРОО Л ДУУСДАГ МАРГАШГҮЙ ҮНЭН ДЭЭ
    • Зочин  2016-08-11 01:15:41
      Ард түмэн тэнэг бишээ МАН-ий үйлдлийг харж байгаа.Монголд аймшигтай юм болох вий дээ.Яана даа
  • sanaa 2016-08-10 14:04:39
    Сайн хашаа хөтөлбөр үр дүнтэй байсандаа. Гэр хороололд амьдарч үзээгүй хүн энийг ойлгохгүй
  • иргэн 2016-08-10 12:59:15
    Хөтөлбөрүүдийг зогсоосон нь зөв. Төгрөгийн ханш тогворжино доо.
  •  2016-08-10 11:29:47
    Тэтгэврийн насыг наашлуулахыг эсэргүүцэж байна. Залхуучуудад зориулсан популизм.
  • өхабхө 2016-08-10 10:58:34
    МАН -ыг яах гэж сонгов доо
  • Иргэн 2016-08-10 10:36:55
    Энэ олон "сайн" бол АН-ы хогнуудын сонгуулийн шоу байсан юм. Ямар ч хэрэгжих үндэсгүй хошгируулалт
  • bold 2016-08-10 10:28:51
    t1 uudee zasgiin gazar sanhuujuuldeg geed bgaa bsh uu
  • Энх 2016-08-10 10:24:32
    Халамжанд зарцуулах мөнгө чинь иргэдийн сайн сайхны төлөө гэсэн ямарч хөтөлбөрийг зогсоогоод ч хүрэхгүй л дээ.Троллуудын чинь цалин нэмэгдсэн үү ?
  • oyutan 2016-08-10 10:15:09
    ter bodlogogui haralgan hutulburuud hereggui ee, zogsooh ni zuv
  • Иргэн 2016-08-10 10:09:35
    Маш зөв. Тэр Сайн хөтөлбөрүүд зөвхөн сонгуулийн л санал авах зориулалттай байж. Тэдэнд үүнийг хэрэгжүүлэх бүхэл бүтэн 4 жил байхад яагаад сонгуулиас өмнөх 2 сар...
  • jj 2016-08-10 10:08:11
    Chadahgui boloohoooo zogsooj bgaam Odoo nigmiin daatgal tuluud tetgveret garah malchin bhgui hudlaa hoosoh huuli gargah ni ee
    • Иргэн 2016-08-10 13:45:40
      Багаасаа мал дагас ан хүн зөндөө байгаа ш дээ
    • байна. 2016-08-10 10:25:48
      байлгүй яахав жил хүрчээд 60 насаа хүлээж байгаа хүмүүс олон байна.
  • 40 мянгат 2016-08-10 10:00:46
    ЗГ хэлэлцэж байгаа асуудлаа ард түмэнд мэдээлж байгаад баярлалаа.
  • Bataa 2016-08-10 09:55:45
    Zuv
    • Zochin  2016-08-13 13:46:57
      Heden Outan, ger horoollod amdarch bgaa humuusiig deerelhej baina daa muu komunistuud !!!