Болц гүйцээгүй самар худалдаж авахгүй байхыг анхаарууллаа
МХЕГ-аас боловсорч гүйцээгүй самрыг гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхаарууллаа.

Учир нь болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй юм байна.

Ойн тухай хуулийн 3.7-д “Хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны дотор бэлтгэнэ” гэж заасан байдаг. Энэ хугацаанд самар бүрэн боловсорч гүйцдэг аж. Гэвч иргэд сүүлийн жилүүдэд самрын болц бүрэн боловсорч гүйцээгүй байхад түүж, гар дээрээс худалдаалах зөрчил ихээр гарах болжээ. Үүнээс үзэхэд иргэд хууль зөрчиж байна гэдгийг албаны хүмүүс ярьж байна.

Хэрэв иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар самар бэлтгэсэн, тээвэрлэсэн бол иргэний олсон орлогыг хурааж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох бөгөөд ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай байдаг. Тиймээс энэхүү заалтыг зөрчсөн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага тооцохоор болсон байна.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2016-08-10 14:16:48
    МАН-ЫНХАН ХОЛ ОЧИЖ ХУЦААРАЙ.ОДООНООС Л ЭХЛЭЖ БАЙНА ДАА.