Эд хөрөнгө арвижуулагч Гонгорын бумбыг маргааш тахина

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Бүрэнхаан уулын бэлд Сэлэнгэ мөрөн орчмын Ивэн хөндийд орших Амарбаясгалант хийдэд жил бүр уламжлал болгон зохиодог бумбаны их тахилга маргааш эхлэх гэж байна.

Нэг хэсэг мартагдаад байсан Гонгорын Бумба тахих ёслолыг Амарбаясгалант хийд сүүлийн 10-аад жил тасралтгүй зохион байгуулж байгаа юм. Бумбаны тахилга маргааш буюу 11-нд эхэлж 13-нд дуусна.

Гонгорын бумба тахиснаар  саад тотгорыг арилгахаас гадна  орон гэрт буян хишиг өнө удаан тогтож, гарзын үүд хаагдаж, өвчин зовлонгүй, нас буян хийморь лундаа шашин төрийн үйлс дээш дээш дэлгэрч, Тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай юм байна.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Од 2016-08-10 15:56:34
    Эд хөрөнгө гуйвал эргээд түүнийг өөр зүйлээр төлнө. Аз жаргалаас чинь оронд нь хороочихвол яах вэ. Бодох л асуудалдаа . Их эд хөрөнгө заримдаа шийтгэл мэт.
  • ЗОЧИН 2016-08-10 14:26:48
    ЯАСАН МУУХАЙ ТАРХИ УГААЛТ ВЭ? НЭГ АВГАЙ ХҮМҮҮСИЙН ТҮРИЙВЧИЙГ ДАЛЛУУЛААД Л БСАН ЮУ Ч БОЛООГҮЙТЭЙ АДИЛХАН ТЭНЭГ НЭГЭН Л ОЧИЖ БАЯН БОЛОХ ГЭХ БАЙХ ДАА. ХӨДӨЛМӨРӨӨР