Хүн буудсан хэрэг ташаа мэдээлэл болох нь батлагдлаа
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон түүний дүү сумогийн 68 дахь Их аварга Асашёорү Дагвадоржийн гэгддэг "Royal defency" хамгаалалтын албаны дарга Б ажилчин руугаа хоёр удаа буудсан хэрэг гарсан, тус хамгаалалтын алба нь үндэсний хөрөнгө оруулалтын банкны хамгаалалт байсан хэмээн хэвлэл мэдээллээр цацагдах болсон.

Үүн дээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас “Тийм зүйл байхгүй. Манай үндсэн хамгаалалтын албаны хүмүүс тийм асуудал гаргаагүй, "Royal dеfencу" нь манайхтай ямар ч хамааралгүй хамгаалалтын алба” гэсэн тайлбар өглөө. Тус хамгаалалтын алба нь Үндэсний хөрөнгө оруулалтын банктай ямар ч хамааралгүй бөгөөд цирк орчмын гадна талбайг гэрээгээр хариуцан ажилладаг юм байна. Тухайн байгууллагын ажилтны хэлж байгаагаар “Манай хамгаалалтын алба аварга болоод Үндэсний хөрөнгө оруулалтын банктай ямар ч хамааралгүй, тэднийд харъяалагддаггүй. Зөвхөн циркийн гадна талбайг гэрээгээр хамгаалдаг” гэж ярьсан юм.

Мөн цагдаагийн байгууллагаас тодруулахад “Одоогоор тийм хүн буудсан гэх өргөдөл гомдол цагдаагийн аль ч байгууллага дээр бүртгэгдээгүй байна” гэсэн хариулт өгсөн юм.  
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.