Аймгуудад өвөлжилтийн бэлтгэлийг хангах үүрэг өглөө

ОБЕГ-ын удирдлагууд харьяа орон нутгийн Онцгой байдлын газруудтай видео хурал хийлээ. Хурлаар цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд аймаг орон нутгийн хэмжээнд болон Онцгой байдлын газар, анги байгууллагын барилга байгууламж, багаж хэрэгсэл, машин техникийн бэлэн байдлыг хангаж ажиллах, улсын нөөцийн өвс тэжээлийн тендерийн үнэлгээний хороонд шаардлагатай албан тушаалтнуудыг оролцуулан байгуулж, шалгаруулалтыг эхлүүлэх, аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг шинэчлэх байгуулах, орон нутгийн онцлогт тохируулан бүрэлдэхүүний шинэчлэлд өөрсдийн саналаа тусгаж батлуулах талаар үүрэг чиглэл өгсөн байна.
 

Түүнчлэн орон нутгийн сонгууль болохтой холбогдуулан нийт бие бүрэлдэхүүний ээлжийн амралтыг эдлүүлж, есдүгээр сарын 15-ны өдрийг дотор бүрэн амраах, албан хаагчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч, сургалт зохион байгуулах, албан хаагчдын нийгмийн асуудлын хүрээнд орон сууцанд хамруулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг даалгажээ.
 

Харин үерийн аюул тохиолдсон Баян-Өлгий, Увс аймгийн Онцгой байдлын газрын удирдлагуудад үерийн хор уршгийг арилгах талаар тусгайлан үүрэг чиглэл өгсөн байна.

Мөн шинээр байгуулагдсан Онцгой байдлын хэлтсийн дарга нарын тамга тэмдэг, албан бланкыг яаралтай бэлтгэж, ажлын байрыг тохижуулахад анхаарч ажиллах үүрэг өгч, өгсөн үүргийг биелэлтийг наймдугаар сарын 25-ны өдрийн дотор бичгээр Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлэхийг мэдэгджээ.

 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бичээч 2016-08-10 06:14:29
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь...