Эртний эдлэл хулгайлсан этгээдийг саатуулжээ

Долдугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Дашчойнхорлон хийдээс олон тооны бурхан алдагдсан хэрэг гарчээ. Хэрэг гарсан гэх мэдээллийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид сэжигтэй этгээдийг баримтжуулан шалгасан байна.

Шалгалтын явцад 1994 онд төрсөн Булган аймгийн харъяат долдугаар сарын 28-наас 29-ний шилжих шөнө Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлах Дорждамбаа Дашчойнхорлон хийдээс Доржшүгдэний 5 дүр бүхий цутгамал 5 ширхэг бурхан, Гүрэм дормын судар 1 ширхэг, Арван хангалын судар 1 ширхэг зэргийг хулгайлан авч, эртний эдлэлийн худалдаачинд борлуулах гэж байсан нь тогтоогджээ. Одоогоор гэмт этгээдийг алдагдсан эд зүйлийн хамт саатуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.