Нийслэлийн төв талбайд сонгодог урлагийн үдшийн цэнгүүн болно
Нийслэлийн 375 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Саунд оф Монголиа ХХК-тай хамтран “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-ийг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна. Нийслэлийн төв талбайд анх удаа болох “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-д  дэлхийн болон монголын шилдэг бүтээлүүдийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид үзэгчдэд толилуулах юм. “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн” 07 дугаар сарын 06-ны 21 цагаас болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Жич: “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-ий хөтөлбөрийг танилцуулъя.
 
КОНЦЕРТЫН ХӨТӨЛБӨР
 
1.         Ж.Чулуун “Уран Хас” балетын Удиртгал                     
УДБЭТ-ын Симфони найрал хөгжим Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх

2.         Б.Шарав “Чингис Хаан” дуурийн Төгсгөл /Чингисийн ари/           
УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Э.Бумхүү, найрал дуучид.Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх

3.         Д.Лувсаншарав “Хан Бүргэд” дуурийн Полонез       
УДБЭТ-ын балетын жүжигчид, найрал дуучид, Удирдаач МУУГЗ  Ж.Бүрэнбэх                  

4.         Б.Дамдинсүрэн “Учиртай 3 толгой” дуурийн Юндэн Нансалмаа нарын хоршил                   
УДБЭТ-ын гоцлол дуучин, СТА Ч.Энхтайван,гоцлол дуучин   Б.Энхнаран Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх

5.         З.Хангал  Д.Дашлхагва “Салхит шувуун дуун”               
УДБЭТ-ын балетын гоцлооч  СТА М.Од, Г.Батчимэг, Б.Саруул, балетын жүжигчид Удирдаач УДБЭТ-ын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Туулайхүү

6.         Б.Дамдинсүрэн “Жаргалын зам” дуурийн Бор Халиун нарын хоршил                                      
УДБЭТ-ын гоцлол дуучинСТА Ш.Наранчимэг, гоцлол дуучин Г.Шижирболд Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү

7.         Дж.Верди “Реквием”                                             
УДБЭТ-ын найрал дуучид, Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
 
8.         Chiara “La Spanola”                                               
УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Б.Эрдэнэтуяа Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
 
9.         И.Штраус “Цэнхэр Дунайн вальс”                     
УДБЭТ-ын балетын жүжигчид,  Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
 
10.       Ш.Гуно “Фауст” дуурийн Мефистофелийн ари             
УДБЭТ-ын гоцлол дуучин СТА О.Хүрэлбаатар, эрэгтэй найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
 
11.       Ж.Бизе “Кармен” дуурийн Хабанера                     
УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Р.Доржхорлоо, гоцлол дуучин М.Дариймаа, Ц.Арюнаа, найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү

12.       А.Бородин “Игорь Ван” дуурийн Кипчакуудын бүжиг                
УДБЭТ-ын балетын гоцлооч СТА Х.Мөнгөнхөлөг, А.Өлзий-Орших, М.Од, Г.Батчимэг, балетын бүх жүжигчид, найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Тууулайхүү

13.       Дж.Пуччини “Турандот” дуурийн Калафын ари                    
УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очир эмэгтэй найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
 
14.       Э.Монте “Чардаш”                                     
УДБЭТ-ын гоцлол хөгжимчин СТА Ц.Мөнхболд хийлээр гоцлон Симфони найрал хөгжим хөгжимдөнө Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
 
15.       Карл Орф “Кармина Бурана”                  
УДБЭТ-ын балетын жүжигчид, найрал дуучид, симфони найрал хөгжим Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
 
16.       И.Штраус “Полька №1”                             
УДБЭТ-ын симфони найрал хөгжим Удирдаач МУУГЗ     Н.Туулайхүү
 
17.       Дж.Россини “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн ари                            
УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
 
 18.       П.Чайковский “Хунт нуур” балетын Адажио                          
УДБЭТ-ын балетын гоцлооч МУГЖ Ч.Ганчимэг, СТА О.Ганцоож, балетын жүжигчид Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
 
19.       А.Моцарт “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатны ари                     
УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
 
20.       Ж.Бизе “Кармен” дуурийн Эскамилиогийн дуу                        
УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Э.Анхбаяр, эрэгтэй найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
 
21.       Л.Минкус “Дон Кихот” балетын Гран-Па          
УДБЭТ-ын балетын гоцлооч МУГЖ Ч.Ганчимэг, СТА О.Ганцоож, А.Өлзий-Орших, Г.Батчимэг, балетын жүжигчид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
 
22.       Дж.Верди “Трубадур” дуурийн Манрикогийн стретто                      
УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, эрэгтэй найрал дуучид Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
 
23.       Дж.Верди “Травиата” дуурийн Хундагын дуу                              
УДБЭТ-ын гоцлол дуучид, найрал дуучид, симфони найрал хөгжим Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
 
24.       Радецкий марш                                                     
УДБЭТ-ын симфони найрал хөгжим Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.