Элсэн дээрх шоу уралдаан болно
Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар “Улаанбаатар уран баримал 2014” наадам болно. Наадмыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  2014 оны 7 дугаар сарын 5-наас 13-ны хооронд зохион байгуулах бөгөөд  наадмын үеэр хүрдэн дээр ваар эргүүлэх үзүүлбэр, хүүхдийн элсэн баримлын уралдаан, Монголын урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн хөрөг зураг зурах тэмцээн болох юм.

 Мөн амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, элсэн дээрх шоу, тэмцээн, уралдаан зохиогдож гадаад дотоодын жуулчдад зориулсан сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн иргэдэд Керамикийн салбараас шаазан таваг дээр акрелик, паалангаар гарын хээг гаргах урлагийн үйлчилгээ, модон хүүхэлдэйн дээр зураг зурах, орон зайн урлаг,хөрөг баримал хийх, Миний ертөнц цаасан бүтээлийн уралдааны үзүүлбэрийг үзүүлж сонирхуулна,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.