Хотын даргатай уулзах хүсэлтээ иргэд хэрхэн гаргах вэ

Та нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай биечлэн уулзах хүсэлтэй байгаа бол нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбарууд дээр өөрийн биеэр хандана. Эсхүл 1800-1200 тусгай дугаарын утсаар болон www.ub1200.mn цахим хуудсаар тус тус хандаж уулзах хүсэлтээ гаргах боломжтой.
 
Уулзах хүсэлтэд тулгараад буй хүндрэл, бэрхшээлтэй байгаа болон шийдвэрлүүлэх асуудлаа  дэлгэрэнгүй бичиж  өгөх нь зүйтэй.

Таны гаргасан  хүсэлтийг цахим системд бүртгэж, бүртгэгдсэн дарааллын дагуу холбогдох бэлтгэл ажил бүрэн хангагдсаны дараа уулзалт зохион байгуулагдана гэдгийг анхаараарай.

Уулзалтыг сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Мягмар гарагт 10:00 цагаас зохион байгуулах бөгөөд таны уулзалтын товыг уулзалт болохоос 24 цагийн өмнө мэдэгдэх болно.

 
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.