Эрх баригчид аа, шар гэрэл асчихлаа
Монгол Улс данпуурлаа зарлахад бэлэн болсон тухай цахим сүлжээнд яригдаж эхлэв. Түгшүүр төрүүлж буй нэг хүчин зүйл бол өрийн дарамт.  Монгол Улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар байна.

Үүнд
-Засгийн газар 5 тэрбум ам.доллар
-Монгол банк 1,8 тэрбум ам.доллар
-Хөгжлийн банк 1,6 тэрбум ам.доллар
-Арилжааны банк 1,9 тэрбум ам.доллар
-Хувийн сектор /ААН/ 2,1 тэрбум ам.доллар
-Хөрөнгө оруулагч нараас авсан зээл 11,1 тэрбум ам.доллар байна.

Энэ бол эдийн засгийг цаашид улам хүндрүүлэх түгшүүрийн дохио. Эдийн засгийн энэ хүнд байдлаас гарахын тулд Ерөнхий сайд тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх амлалт өгсөн. Хөтөлбөрөө хэрхэн боловсруулах арга саам ч хайж эхэлсэн бололтой.

Ерөнхий сайд өчигдөр үе үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нартай уулзаж Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүгийн байдал, хямралыг хэрхэн давах талаар төлөвлөгөөнийхөө ярилцлаа.

Үүний дараа Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээллээ.

Сангийн сайдын мэдээллээр Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тасралтгүй унаж, 2012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна гэв.
Эдийн засаг ийнхүү уналтад ороход нэг талаас дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурч, манай улс экспортын орлого, төсвийн бүрдэлт, валютын орох урсгал сөрөг нөлөө үзүүлсэн. Нөгөө талаас өнгөрсөн дөрвөн жил явуулан төсөв, мөнгөний алдаатай бодлого, тооцоо судалгаагүй, уялдаа холбоогүй шийдвэрүүдийн уршгаар улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал туйлын хүнд байдалд орсныг онцлов.

 Өдөр ирэх тусам ам.долларын ханш нэмэгдэж 2150 төгрөгт хүрлээ. Үүнийг тогтворжуулах боломжгүй байна.Сангийн яамнаас гаргасан өнгөрсөн долдугаар сарын улсын төсвийн гүйцэтгэлийн танилцуулгад төсвийн алдагдал 1,9 их наяд хүрсэн байх. Энэ бол түүхэнд дэх хамгийн өндөр алдагдал. Сонгуулийн жилийн цикл эдийн засагт сөрөг нөлөө авчирдаг ч энэ удаа гүн шоконд орууллаа.
 
Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр 1072 хувьцааны 30 хувийг мөнгөжүүлж, худалдан авахад 490 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газар банкуудад хуваарилсан. Энэхүү эх үүсвэрийг улсын төсвөөс гаргасан байх. Улсын төсвийн хүндрэлтэй байдлаас болж хүүхдийн мөнгө, зарим төсөв байгууллагуудын төсөв тасраад байна.

Ж.Эрдэнэбатын танхим бүрдээд 20 гаруй хонож байна. Энэ хугацаанд эдийн засгийн өнөөгийн байдлыг судалж, ийнхүү тоо баримттайгаар олон нийтэд дэлгэлээ. Харин одоо энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах арга замыг хайж эхлэх цаг нь болж. Сандал ширээний холио хийх зуур долларын ханш тэнгэрт гарч, төсвийн алдагдал нэмэгдсээр байна.

Нэн түрүүнд Засгийн газар нэн яаралтай төсвийн тодотголоо боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх шаардлага урган гарлаа.

Төсөв мөнгөний бодлогоо зөв тодорхойлж бага хүүтэй, хямд эх үүсвэр татахын тулд Олон Улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хэрэгтэйг эдийн засагчид сануулж байна.

Яг одоо УИХ хийгээд Засгийн газраас хурд, бас дахин хурд шаардаж байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Азгүй Монгол 2016-08-12 06:16:10
    Засгийн газар гэхийн бид л төлж таарна бид өөрсдөө яаж давж харах талаараа энд хэлэлцэе
  • demberel 2016-08-11 01:56:51
    Zasgiin gazar odoo ajlaa hii.Amlaj garsh irsen.Odoo beluuleh l uldlee.Er ne ediin zasag yamar baigaag medej l baisan shuu dee.ardiin nam.
  • Энээ 2016-08-10 13:23:33
    Цалин хугацаандаа буусангүй хэд хонолоо
  • зочин 2016-08-10 07:41:02
    өнгөрсөн 4 жилийн хугацаанд үнэхээр монгол орныг туйлдуулсан байна шүү. Одоо зөв бодлого л гаргах л шаардлагатай байна даа.
  • зочин 2016-08-10 06:45:48
    МАН намыхан азтай юм аа. Өнгөрсөн 4 жилд хийгдсэн ажлууд одооноос үр өгөөжөө өгч эхлэнэ шүү дэ. орж ирэх мөнгийг юунд зөв зарцуулах талаар л бод.
    • Mgl 2016-08-10 18:01:19
      Ta chin harin ovooo buuddag nuhuruu ugui yu. Haana ter saihan.arga hemjeee avchaad bgaan hen avchaad bgaan. Jinhen fucked up bolchood bgaan bishuu.
  • ээ... 2016-08-10 05:24:53
    Юун эдийн засаг наана чинь аймаг орон нутгийн наадмууд денгеж эхлээд сайхан налайж байхад даа айн...Болно ш дээ ээ болно CYРТЭЙ ШШШ ДДД!!!!!
  • Hagii 2016-08-10 04:38:58
    AN namtai hariutslaga tootsoh shaardlagatai
  • songogch 2016-08-10 03:03:48
    Ene hund baidlas huvin hevshil gargan ted narig demjed ugvul.?
  • Zochin 2016-08-10 02:43:34
    Choijilsuren novsh chi ch gesen urd jiluuded tur bariltsaj ur taviltsaj uls orniig hund baidald oruulahad hivi nemree oruulsan negen shuu
  • M.Enhbold ih xyrliin darga bolson ni by 2016-08-10 01:36:12
    zutgene gej garaad oortoo horongo huraah geed zutgeed bna yy? odoo xyrdan ajilla ajilla. bitgii amraad ban za ldaad bai. M.Enhbold ih xyrliin darga bolson ni b...
  • danpuu 2016-08-10 00:51:34
    Muu amtai muu eriin kommunistuudiin tawisan ur shuu dee ted l kompani puustei asar ih gazar abch hurd nertei kompaniar barilga barij ter ni borlogdohgui urtei